“Оюу толгой” ХХК (цаашид ‘Компани‘ гэх) туршлага бүхий боломжит компаниудыг “Бетоны бэлэн зуурмаг ханган нийлүүлэх үйлчилгээ” нийлүүлэхтэй холбоотой Тендерт оролцох хүсэлт ирүүлэхийг урьж байна. (Дэлгэрэнгүй мэдээллийг энэхүү зарын Хавсралтаас авна уу.)
Нийлүүлэгч нь дараах бараа эсвэл ажил, үйлчилгээг ханган нийлүүлэх шаардлагатай ба үүгээр хязгаарлагдахгүй:
Материал хангамж:
- Барилга угсралтын ажилд бетон, далд уурхайн бүтээн байгуулалт болон босоо амны ажилд шүршмэл бетон үйлдвэрлэх зорилгоор ердийн Портланд цемент, хүхэрт тэсвэртэй цемент, цахиурын шаар, үнс зэрэг материал татаж, ОТ төслийн талбайд хүргэх.
- ОТ төслийн талбай дахь зөвшөөрөгдсөн орд, карьераас элс болон хайрга татах. Тэдгээрийг шаардлагатай стандартад хүргэх зорилгоор бутлах, шигших болон туршсаны дараа зуурмагийн үйлдвэрт хүргэх.
- Бетоны хольц татах, хүргэх.
- Бүх төрлийн хайрга, дүүргэгч материалд чанарын баталгаа, чанарын хяналт тавих.
Бетон зуурмагийн үйлдвэрийн ажиллагаа, удирдлага зохион байгуулалт:
- ОТ төслийн талбай дахь Компанийн бетон зуурмагийн байгууламжийг засах, тохиргоо хийх болон дахин ашиглалтанд оруулах (Ханган нийлүүлэгчийн байгууламжийг ашиглаагүй тохиолдолд).
- Бетон зуурмагийн үйлдвэрийг ажиллуулж, бетон/шүршмэл бетоны бэлэн зуурмаг үйлдвэрлэхэд шаардлагатай бүх зөвшөөрөл, тохирлын гэрчилгээ, лицензийг олж авах.
- Ажлын туршид бетон зуурмагийн байгууламжийг ажиллуулж, засвар үйлчилгээ хийх буюу түүний дотор удирдлага, хяналт, ажиллах хүч, материал, хяналтаар хангаж, бүх төрлийн сэлбэгийг нийлүүлэх, суурилуулах.
- Бетон зуурмагийн конусан суулт, агаарын агууламж, температур, бетоны шоон дээж бэлтгэх, дээжийг бүртгэх, хадгалах, бетон зуурмагийн нягт, гарц, хувийн жин, бетон зуурмагийн үйлдвэрийн пүүг баталгаажуулах, бетон дээжийн шахалтын туршилт, дээжийг усалж бэхжүүлэх зэрэг туршилт, баталгаажуулалт хийж гүйцэтгэх
- Бетон холигч хүргэлтийн машин, өөрөө буулгагч, ачигч, усны машин болон бусад бетон зуурмагийн үйлдвэрийн ажилд ашиглах тоног төхөөрөмжөөр хангах
- Төслийн шаардлагын дагуу бетоны үйлдвэрлэл, хүргэлтийг зохицуулж, хянах системээр хангах
- Лабораторын байгууламж, туршилтын төхөөрөмжөөр хангаж, тэдгээрийг ажиллуулах, засвар үйлчилгээ хийх
- Туршилтыг явуулах зохих ур чадвар, туршлага бүхий лабораторын ажилтанаар хангах
Нийлүүлэгч нь дараах бичиг баримтыг бүрдүүлж ирүүлэх шаардлагатай:
- Компанийн танилцуулга / брошур
- Компанийн Улсын бүртгэлийн гэрчилгээ
- Өмнөх туршлагын мэдээлэл болон гүйцэтгэсэн ажлын талаар лавлагаа, тодорхойлолт
- Хэрэв шаардлагатай бол тусгай зөвшөөрлүүд
- Шаардлагатай хүний нөөц, гол мэргэжилтнүүдийн танилцуулга ба компанийн бүтэц зохион байгуулалтын диаграм.
- Хавсралтуудад заасан бусад шаардлагатай баримт бичгүүд (ЭМААБО/Чанарын бодлого, төлөвлөгөө гэх мэт)
Компани нь боломжит нийлүүлэгчдээс зөвхөн Тендерт оролцох хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь нийлүүлэгчдээс ямар нэг бараа, ажил, үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
Холбогдох материалыг Англи эсвэл Монгол хэлээр бэлдэж 2015 оны 9 сарын 18-ны өдрийн 17:00 цагаас өмнө RFxBox@ot.mn хаягаар (цахим шуудангийн гарчигт WS571244678– “Бетоны бэлэн зуурмаг ханган нийлүүлэх үйлчилгээ” гэж бичиж) ирүүлэх.
Хэрэв танд энэ тендерийн талаар ямар нэг асуулт байвал, RFxBox@ot.mn хаягаар (цахим шуудангийнгарчигт: Асуулт –WS571244678– “Бетоны бэлэн зуурмаг ханган нийлүүлэх үйлчилгээ” гэж бичиж) 2015 оны 9 сарын 14-ны өдрийн 17:00 цагаас өмнө асууна уу.
Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй. Компани нь энэхүү Тендерт оролцох хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй. “Оюу толгой” компани нь зөвхөн шаардлага хангасан эсвэл цаашдын шалгаруулалтанд оруулахаар сонгосон ханган нийлүүлэгчидтэй эргэж холбогдоно.
Өмнө нь “Оюу толгой” компанийн Нийлүүлэгчийн мэдээллийн санд бүртгүүлж байгаагүй ханган нийлүүлэгч http://oyutolgoi.achillesapac.com/mn/ холбоосоор орж бүртгүүлнэ үү.
“ОЮУ ТОЛГОЙ” ХХК
ХАНГАМЖИЙН ХЭЛТЭС