Агаарын чанарын хяналтын төхөөрөмж нийлүүлэх, суурилуулах болон засвар үйлчилгээ

“Оюу толгой” ХХК (цаашид ‘Компани‘ гэх) туршлага бүхий боломжит компаниудыг “Агаарын чанарын хяналтын төхөөрөмж нийлүүлэх, суурилуулах болон засвар үйлчилгээ” хийхтэй холбоотой Тендерт оролцох хүсэлт ирүүлэхийг урьж байна. (Дэлгэрэнгүй мэдээллийг энэхүү зарын Хавсралтаас авна уу.)

Нийлүүлэгч нь дараах бараа эсвэл ажил, үйлчилгээг ханган нийлүүлэх шаардлагатай ба үүгээр хязгаарлагдахгүй:

  • Агаарын чанарын хяналтын төхөөрөмжийг нийлүүлэх;
  • Тухайн төхөөрөмжийг суурилуулах;
  • Тухайн төхөөрөмжийн талаарх сургалтыг явуулах;
  • Тухайн төхөөрөмжийн засвар үйлчилгээг үзүүлнэ.

Нийлүүлэгч нь дараах бичиг баримтыг бүрдүүлж ирүүлэх шаардлагатай:

  • Компанийн танилцуулга / брошур
  • Компанийн Улсын бүртгэлийн гэрчилгээ
  • Өмнөх туршлагын мэдээлэл болон гүйцэтгэсэн ажлын талаар лавлагаа тодорхойлолт
  • Агаарын чанарын хяналтын төхөөрөмжийн техникийн дэлгэрэнгүй үзүүлэлтүүд, чанарын баталгааны тухай мэдээлэл
  • Агаарын чанарын тоног төхөөрөмжид засвар үйлчилгээг хийх ажилтнуудын танилцуулга, ажлын туршлагын тухай мэдээлэл.

Компани нь боломжит нийлүүлэгчдээс зөвхөн Тендерт оролцох хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь нийлүүлэгчдээс ямар нэг бараа, ажил, үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.

Холбогдох материалыг Англи хэлээр бэлдэж 2016 оны дөрөвдүгээр сарын 11-ны өдрийн 17:00 цагаас (Улаанбаатарын цаг) өмнө RFxBox@ot.mn хаягаар (цахим шуудангийн гарчигт WS722184993 – Агаарын чанарын хяналтын төхөөрөмж нийлүүлэх, суурилуулах болон засвар үйлчилгээ гэж бичиж) ирүүлэх буюу эсвэл хэвлэмэл хувийг дугтуйнд хийж (дугтуйн дээр нийлүүлэгчийн нэр, тендерийн нэр, тендерийндугаарыг бичиж) доорх хаягаар авчирч өгнө үү.

Оюу толгой” ХХК-ийн Хангамжийн хэлтэс

Моннис цамхаг, Чингисийн өргөн чөлөө 15

Сүхбаатар дүүрэг, 14240

Монгол улс, Улаанбаатар

Хэрэв танд энэ тендерийн талаар ямар нэг асуулт байвал, RFxBox@ot.mn хаягаар (цахим шуудангийн гарчигт: Асуулт WS722184993 – Агаарын чанарын хяналтын төхөөрөмж нийлүүлэх, суурилуулах болон засвар үйлчилгээ гэж бичиж) 2016 оны дөрөвдүгээр сарын 07-ны өдрийн 17:00 цагаас (Улаанбаатарын цаг) өмнө асууна уу.

Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй. Компани нь энэхүү Тендерт оролцох хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй. “Оюу толгой” компани нь зөвхөн шаардлага хангасан эсвэл цаашдын шалгаруулалтанд оруулахаар сонгосон ханган нийлүүлэгчидтэй эргэж холбогдоно.

Өмнө нь “Оюу толгой” компанийн Нийлүүлэгчийн мэдээллийн санд бүртгүүлж байгаагүй ханган нийлүүлэгч http://oyutolgoi.achillesapac.com/mn/ холбоосоор орж бүртгүүлнэ үү.

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХАНГАМЖИЙН ХЭЛТЭС