Хүндэт ханган нийлүүлэгчдээ,
Оюу Толгой компани ажилчдаа хэт халууны ядаргаанаас сэргийлэх зорилгоор хүний биеийн шингэн дутагдалтыг хэмжих багаж нийлүүлэх үнийн санал ирүүлэхийг та бүхнээс хүсч байна.
Ханган нийлүүлэгч нь энд хавсаргасан техникийн тодорхойлолтод заасан шингэн дутагдалтыг хэмжих багаж найман (8) ширхэгийг нийлүүлнэ.
Дээр дурдсан барааны нийлүүлэлтэй холбоотой мэдээллийн багцийг хавсаргав. Та бүхэн Үнийн саналаа бэлтгэж 2016 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 14:00 цагаас өмнө OTUGRFxbox@ot.mn хаягаар ирүүлнэ үү.
Тан бүхэн энэхүү урилгыг хүлээн авч үнийн саналаа хугацаанд нь ирүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
Дотоодын ханган нийлүүлэгчид үнийн саналаа төгрөгөөр, гадаадын нийлүүлэгчид ам.доллараар ирүүлнэ.
Энэхүү Үнийн санал авах хүсэлтэд дараах мэдээллийг хавсаргав.
ХАВСРАЛТ 1: Барааны техникийн тодорхойлолт
ХАВСРАЛТ 2: Ерөнхий нөхцөл
Санамж: Үнийн саналаа дээр дурдсан хугацаанд ирүүлнэ үү. Түүнээс хойш хугацаа хоцорч ирсэн үнийн саналыг хүчинтэйд тооцохгүй.
Хүндэтгэсэн,
“Оюу Толгой” Гүний уурхайн төсөл
Хангамж, гэрээний баг
Leave a Reply
You must be logged in to post a comment.