Оюу Толгой ХХК (‘Компани‘) нь ОТ ГУ-н төслийн БНХАУ-д транзит тээвэр хийх гүйцэтгэгч, БНХАУ-д төвтэй ханган нийлүүлэгчийн үйлчилгээ үзүүлэх туршлага бүхий ханган нийлүүлэгчийг нээлттэй тендерт оролцож, саналаа ирүүлэхийг урьж байна.
Үйлчилгээ үзүүлэгчид дараахаас бүрдэх боловч эдгээрээр хязгаарлагдахгүй ажил үйлчилгээг үзүүлнэ. Үүнд:
- БНХАУ-д нэвтрэх боомтоос ирэх агаар, далайн тээврийн ачаа, эсвэл БНХАУ-д төвтэй ханган нийлүүлэгчийн үйлдвэрээс автозамаар тээвэрлэн ирэх ачааг хүлээн авч, ачаалалд нийцсэн хэмжээгээр багцлан ОТ-н ажлын талбай руу ачааны машинаар хүргүүлнэ.
- БНХАУ-аас Монгол улс руу тээвэрлэх ачааны тухайд БНХАУ-ын гаалийн байгууллагатай хамтран ажиллаж, гаалийн транзит бүсэд зохион байгуулалт хийх
- Импортын ачаа тээвэр дээр боомтын агент, агаарын тээвэр хариуцах агент, усан онгоцноос ачаа буулгаж, ачих гүйцэтгэгч, терминалын оператортой хамтран ажиллах
- Замын зөвшөөрөл/тусгай зөвшөөрөл, замаар тээвэр хийх баримт бичгийг бэлтгэх/зохион байгуулалт хийх
- БНХАУ-д нэвтрэх боомт болон БНХАУ-Монгол улсын хилийн дагуу байрлах ачаа бараа нэгтгэх депо дээр транзит тээврийн агуулах байгуулах
Шаардагдах ажиллах хүчин:
- Тухайн ажлыг зохион байгуулахын тулд БНХАУ руу нэвтрэх боомт, БНХАУ-Монгол улсын хил дээр салбар оффис ба/буюу агенттай байх. Монгол улсын дотоод аж ахуйн нэгжээр дамжуулж гэрээ байгуулах, гэрээг удирдах зэрэг байдлаар Монголын талын оролцоог нэмэгдүүлсэн бол давуу тал болно.
- Англи хэл дээр тээвэр, нэхэмжлэхийн баримт бичиг бэлтгэж, гэрээний удирдлагын үйл ажиллагаа явуулах чадвартай
- Англи, монгол, хятад хэлний өндөр мэдлэгтэй
- 7 хоног тутмын теле хурал, ажил эхлүүлэх хурал, явцын хурал зохион байгуулах, эрсдэлийн үнэлгээ, аюулгүй ажиллагааны хурал уулзалт, аюулгүй ажиллагааны мэдээлэл солилцох чадвартай, EPC, уул уурхайн салбарын үйлчлүүлэгч нараас хуримтлуулсан туршлагатай байх
- БНХАУ-ын гааль/БНХАУ-ын хорио цээрийн албаны брокерын үйл ажиллагаа явуулах, зам тээврийг зохион байгуулах гэрчилгээ, тусгай зөвшөөрөлтэй байх
- Энэхүү тусгай үйлчилгээтэй холбогдуулан өмнөх үйлчлүүлэгчээс тодорхойлолт авсан бол хавсаргах
Компани нь боломжит нийлүүлэгчдээс зөвхөн Тендерт оролцох хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь нийлүүлэгчдээс ямар нэг бараа, ажил, үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм. Холбогдох материалыг Англи эсвэл Монгол хэлээр бэлдэж 2016 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 17:00 цагаас (Улаанбаатарын цаг) өмнө OTUGRFxBox@ot.mn хаягаар (Монгол улсын нутаг дэвсгэр дээрх ложистикийн үйлчилгээ – OT ГУ-н төслийн БНХАУ-д транзит тээвэр хийх гүйцэтгэгч, БНХАУ-д төвтэй ханган нийлүүлэгчийн үйлчилгээ гэж бичиж) ирүүлнэ үү.Оролцогчид зөвхөн цахим хэлбэрээр материалаа ирүүлнэ үү.Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй. Компани нь энэхүү Тендерт оролцох хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй. “Оюу толгой” компани нь зөвхөн шаардлага хангасан эсвэл цаашдын шалгаруулалтанд оруулахаар сонгосон ханган нийлүүлэгчидтэй эргэж холбогдоно.Өмнө нь “Оюу толгой” компанийн Нийлүүлэгчийн мэдээллийн санд бүртгүүлж байгаагүй ханган нийлүүлэгч http://oyutolgoi.achillesapac.com/mn/ холбоосоор орж бүртгүүлнэ үү.
Leave a Reply
You must be logged in to post a comment.