Химийн бодис хадгалах сав нийлүүлэх тухай

“Оюу толгой” ХХК (цаашид ‘Компани‘ гэх) химийн бодис хадгалах сав нийлүүлэх боломжтой, туршлага бүхий ханган нийлүүлэгчийг “Химийн бодис (шингэн бетоны хурдасгуур) хадгалах сав нийлүүлэх” Тендерт оролцох хүсэлт ирүүлэхий ирүүлэхийг урьж байна.

Нийлүүлэгч нь дараах техникийн шаардлага хангасан бараа бүтээгдэхүүнийг ханган нийлүүлэх шаардлагатай . Үүнд:

Савны зориулалт: Шингэн бетон шүршихэд хэрэглэдэг хурдасгуур шингэн хадгалах.

Савны шаардагдах багтаамж: 10,000-13,000 литр.

Савны материал: савыг химийн бодисын идэмхий чанараас хамгаалсан зэвэрдэггүй ган эсвэл өндөр нягтралтай хуванцар (HDPE) материалаар хийсэн байж болно. Зэс, хөнгөн цагаан, төмөр зэрэг химийн бодист идэгдэх боломжтой материал тохиромжгүй гэдгийг анхаарна уу.

Хэлбэр: ямар ч хэлбэртэй байж болно, гэхдээ цилиндр хэлбэртэй байвал сайн.

Хэмжээ: 5.5м x 5м x 5м (Өндөр x Өргөн x Урт) хэмжээтэй газарт багтах боломжтой байх.

Нэмэлт тоноглол:

1) савны дээд хэсэгт химийн бодис хийх буюу орох хавлаг, таг эсвэл хоолойтой, доод хэсэгт гаргах буюу юүлэх хавхлаг эсвэл хоолойтой байна.

2) саванд үзлэг шалгалт, цэвэрлэгээ хийхэд зориулсан зориулалтын таг эсвэл нээлхийтэй байна.

Нийлүүлэгч нь дараах бичиг баримтыг бүрдүүлж ирүүлэх шаардлагатай:

  • Компанийн товч танилцуулга, ОТ ханган нийлүүлэгчийн мэдээллийн санд бүртгүүлсэн дугаар
  • Ижил төрлийн бараа, бүтээгдэхүүн нийлүүлж байсан туршлагын мэдээлэл
  • Бараа бүтээгдэхүүний каталоги, зураг, танилцуулга, техникийн үзүүлэлтүүд.

Компани нь боломжит нийлүүлэгчдээс зөвхөн Тендерт оролцох хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь нийлүүлэгчдээс ямар нэг бараа, ажил, үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.

Холбогдох материалыг Англи ба/эсвэл Монгол хэлээр бэлдэж 2015 оны нэгдүгээр сарын 20-ны Даваа гарагийн 17:00 цагаас (Улаанбаатарын цаг) өмнө OTUGRFxbox@ot.mn хаягаар (цахим шуудангийн гарчигт тендерийн дугаар – тендерийн нэр гэж бичиж) ирүүлнэ үү.

Хэрэв танд энэ тендерийн талаар ямар нэг асуулт байвал, OTUGRFxbox@ot.mn хаягаар (цахим шуудангийнгарчигт: Асуулт тендерийн дугаар – тендерийн нэргэж бичиж) 2015 оны нэгдүгээр сарын 17-ны Баасан гарагийн өглөөний 11:00 цагаас (Улаанбаатарын цаг) өмнө асууна уу.

Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй. Компани нь энэхүү Тендерт оролцох хүсэлтийг бэлтгэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй. “Оюу толгой” компани нь зөвхөн шаардлага хангасан эсвэл цаашдын шалгаруулалтанд оруулахаар сонгосон ханган нийлүүлэгчидтэй эргэж холбогдоно.

Өмнө нь “Оюу толгой” компанийн Нийлүүлэгчийн мэдээллийн санд бүртгүүлж байгаагүй ханган нийлүүлэгч http://oyutolgoi.achillesapac.com/mn/ холбоосоор орж бүртгүүлнэ үү.