NPI1 – Байнгын ажиллагаатай Хатаалга, Оффис, Хяналтын өрөөний зураг төсөл, барилга байгууламжийн ажил

Оюу Толгой ХХК (‘Компани‘) нь NPI1-Байнгын ажиллагаатай хатаалга, оффис, хяналтын өрөөний зураг төсөл, барилга байгууламжийн ажлыг гүйцэтгэх ажлын туршлага, боломж бүхий ханган нийлүүлэгчийг нээлттэй тендерт оролцож, саналаа ирүүлэхийг урьж байна.

Гүйцэтгэгч нь Байнгын ажиллагаатай Хатаалга, Оффис, Хяналтын өрөөний байгууламжийн зураг төслийг гаргаж, барих ажлыг гүйцэтгэнэ. Тус байгууламж нь Оюу Толгойн уурхайн цогцолборт байрлах бөгөөд ойролцоогоор нийт 13,700 м2 талбай бүхий 2 давхар байнгын ажиллагаатай барилга байна. 1-р давхар нь нийт 8,460 м2 талбайтай байж хувцас солих өрөө, угаалгын тоног төхөөрөмж, байгууламжаас бүрдэн үйлчилгээ үзүүлэх зориулалттай байна. 2-р давхар нь 5,240 м2 талбайтай бөгөөд оффис, уулзалтын өрөө, хяналтын өрөө, ажлын компьютерын талбай зэргээс бүрдэнэ. Тус байгууламжийн хамрах хүрээний талаарх товч тодорхойлолтыг авахын тулд хавсаргасан баримт бичиг, түүнд багтсан зураг төслийг үзнэ үү.

Компани нь боломжит нийлүүлэгчдээс зөвхөн Тендерт оролцох хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь нийлүүлэгчдээс ямар нэг бараа, ажил, үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.

Компани нь энэхүү ажлын хамрах хүрээнд багтах аливаа гэрээ (нүүд) дээр Монголын талын оролцоог онцолж үзэх болно. Тиймээс, хамтарсан компани, дэд зөвлөх, гүйцэтгэгч зэрэг байдлаар Монголын талын гүйцэтгэгч компаниудыг оролцуулах боломжийн талаар судалж дэлгэрэнгүй мэдээлэл ирүүлэхийг олон улсын гүйцэтгэгч нараас хүсэж байна. Үүний нэгэн адилаар, Монголын талын гүйцэтгэгч нарт тус байгууламжийн зураг төслийн элементүүдтэй холбоотой хамрах хүрээний бүрэлдэхүүн хэсгийн талаар хангалттай ур чадвар, мэдлэг туршлага байхгүй гэж үзвэл, Монголын компаниуд олон улсын гүйцэтгэгч, зөвлөх нараас шаардлагатай дэмжлэгийг авах зорилгоор хамтарсан компани байгуулах, эсвэл хамтран ажиллах асуудлыг авч үзэх шаардлагатай.

Хавсаргасан шаардлагад дурдсан баримт бичиг, материалын хувийг Англи хэлээр бэлдэж 2016 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 17:00 цагаас (Авсралийн дорнод стандарт цаг) өмнө gerard.madigan@jacobs.com, andrew.szerszen@jacobs.com хаягаар (цахим шуудангийн гарчигт OTUP-C-008 NPI1 – Байнгын ажиллагаатай Хатаалга, Оффис, Хяналтын өрөөний зураг төсөл, барилга байгууламжийн ажил гэж бичиж) ирүүлнэ үү.

Оролцогчид зөвхөн цахим хэлбэрээр материалаа ирүүлнэ үү.

Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй. Компани нь энэхүү Тендерт оролцох хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй. “Оюу толгой” компани нь зөвхөн шаардлага хангасан эсвэл цаашдын шалгаруулалтанд оруулахаар сонгосон ханган нийлүүлэгчидтэй эргэж холбогдоно.

Өмнө нь “Оюу толгой” компанийн Нийлүүлэгчийн мэдээллийн санд бүртгүүлж байгаагүй ханган нийлүүлэгч http://oyutolgoi.achillesapac.com/mn/ холбоосоор орж бүртгүүлнэ үү.

Жич: Жакобс Инженеринг Сингапур Пте Лтд (Жакобс) нь тус Төслийн зураг төсөл, ханган нийлүүлэлтийн тодорхой иж бүрдэлтэй холбоотой үйлчилгээг үзүүлэх зорилгоор Компанитай хамтарч ажиллаж байгаа болно. Жакобс нь Компанийг төлөөлөн урьдчилсан шатны шалгаруулалтыг явуулах болно.