“Оюу толгой” ХХК (цаашид ‘Компани‘ гэх) туршлага бүхий боломжит компаниудыг “HDPE хоолой, холбогч, холбох хэрэгсэл” нийлүүлэхтэй холбоотой Тендерт оролцох хүсэлт ирүүлэхийг урьж байна.
Нийлүүлэгч нь Хавсралт 1-д заасан хоолой, холбогч, холбох хэрэгслийг заасан тоо ширхэгээр үйлдвэрлэж, хангамжийг хариуцан, өөрийн агуулахаас нийлүүлэх шаардлагатай. Ойролцоогоор таван (5) жилийн хугацаанд нийлүүлэх шаардлагатай.
Хоолой, холбогчийн Тендерт оролцогчдыг шалгаруулах гол шалгуур нь Монгол улсын дотоодын чадавхи, хүчин чадлыг бий болгох, ялангуяа Өмнөговь аймгийн хөгжилд анхаарсан байх ба:
- Монгол улсын дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх үүрэг хүлээх
- Өмнөговь аймаг дахь орон нутгийн ханган нийлүүлэгчийн өөрийн агуулахаас бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэх
- Түүхий эд зэргийн чанарыг хангах үүднээс Чанарын баталгаа/чанарын хяналтын төлөвлөгөөтэй байх
- Санхүүгийн чадавхи (санхүүгийн тайлан), өмч хөрөнгийн бүтэц, удирдлага менежментийг харуулах
- Наад зах нь 2 сарын хугацаанд бараа бүтээгдэхүүнийг хангах нөөцтэй байх үүрэг хүлээх
- Компанийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны журам, стандартуудтай байх
Нийлүүлэгч нь дараах бичиг баримтыг бүрдүүлж ирүүлэх шаардлагатай:
- Ханган нийлүүлэгчийн танилцуулга (таван хуудсаас ихгүй)
- Ханган нийлүүлэгчийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компанийн дүрмийн хуулбарын хамт
- Компанийн зохион байгуулалт/ хөрөнгийн бүтцийн мэдээлэл, үүнд томоохон хувьцаа эзэмшигчид, тэдгээрийн эзэмшлийн хувь хэмжээний талаарх мэдээлэл
- Хэрэв байгаа бол тусгай зөвшөөрлүүд
- HDPE хоолой, холбогч, холбох хэрэгслийн өмнөх ба одоогийн гол захиалагчид (Лавлагаа/Тодорхойлолт бүхий нотлох баримтын хуулбар)
- Хэрэв ханган нийлүүлэгч нь тус бүтээгдэхүүний үйлдвэрлэгч биш бол, HDPE хоолой, холбогч, холбох хэрэгслийг ханган нийлүүлж байсан туршлага (Лавлагаа/Тодорхойлолт бүхий нотлох баримт)
- Дотоодын үйлдвэрлэлийн сонголтуудын талаарх мэдээлэл
- Ханган нийлүүлэгч нь өөрөө үйлдвэрлэх бол үйлдвэрийн мэдээлэл (үйлдвэрлэлийн хүчин чадал, бодит үйлдвэрлэлийн хэмжээ)
- Ханган нийлүүлэгчийн санхүүгийн тайлан (cүүлийн 3 жилээр)
- Бүтээгдэхүүний каталог- боломжтой бүтээгдэхүүний төрөл, ялангуяа HDPE хоолой, холбогч, холбох хэрэгсэл
- ЭМААБО-ны бодлого журам болон төлөвлөгөө
- Чанарын баталгаа/чанарын хяналтын бодлого, журам болон төлөвлөгөө
- Бүтээгдэхүүн, үйлчилгээг тогтмол сайжруулах чадавхитай гэдгээ нотлох мэдээлэл
- Дотоодын чадавхийг хөгжүүлэх үүрэг, амлалтын тухай мэдээлэл
Санамж: Компани нь уг “Тендерт оролцох хүсэлт”-ийн сонгон шалгаруулалтанд шалгарсан Ханган нийлүүлэгчдэд Монгол улсад бүртгэлтэй аж ахуй нэгж байх, эсвэл Монгол улсад бүртгэлтэй аж ахуй нэгж байгуулан ажиллахаар төлөвлөх болон/эсвэл Монгол дахь төлөөлөгчийн газар зэргээр дамжуулан бүтээгдэхүүн үйлчилгээгээ нийлүүлэн ажиллах шаардлага тавина.
Компани нь боломжит нийлүүлэгчдээс зөвхөн Тендерт оролцох хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь нийлүүлэгчдээс ямар нэг бараа, ажил, үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
Холбогдох материалыг Англи ба/эсвэл Монгол хэлээр бэлдэж 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 17:00 цагаас (Улаанбаатарын цаг) өмнө OTUGRFxBox@ot.mn хаягаар (цахим шуудангийн гарчигт HNL1-M-1329–“HDPE хоолой, холбогч, холбох хэрэгсэл”-ийн үйлдвэрлэл, ханган нийлүүлэлт гэж бичиж) ирүүлнэ үү.
Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй. Компани нь энэхүү Тендерт оролцох хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй. “Оюу толгой” компани нь зөвхөн шаардлага хангасан эсвэл цаашдын шалгаруулалтанд оруулахаар сонгосон ханган нийлүүлэгчидтэй эргэж холбогдоно.
Өмнө нь “Оюу толгой” компанийн Нийлүүлэгчийн мэдээллийн санд бүртгүүлж байгаагүй ханган нийлүүлэгч http://oyutolgoi.achillesapac.com/mn/ холбоосоор орж бүртгүүлнэ үү.
“ОЮУ ТОЛГОЙ” ХХК
ХАНГАМЖИЙН ХЭЛТЭС
Leave a Reply
You must be logged in to post a comment.