Оюу Толгой ХХК (‘Компани‘) нь Хээрийн талбайн орчуулагч, оффис, захиргааны туслах ажилтан, мэдээллийн ажилтан зэрэг хүний нөөцөөр хангах туршлага бүхий ханган нийлүүлэгчийг нээлттэй тендерт оролцож, саналаа ирүүлэхийг урьж байна.
Үйлчилгээ үзүүлэгчид дараахаас бүрдэх боловч эдгээрээр хязгаарлагдахгүй ажил үйлчилгээг үзүүлнэ. Үүнд:
a. Ур чадвар бүхий ажилтнаар хангах
Шаардагдах ажиллах хүчин:
a. Туршлагатай орчуулагч
b. Микрософт Ворд, Эксель, Повер Пойнт, Датабэйс зэрэг МТ-ийн программ хангамж дээр ажиллах анхан шатны мэдлэгтэй.
c. Англи, монгол хэлний өндөр мэдлэгтэй
d. Уулзалтын тэмдэглэл хөтлөх, бичиг хэргийн ажил хийх, баримт бичиг бүртгэх, хадгалах ажлын туршлагатай
e. Гэрчилгээ (байгаа бол) хавсаргах
f. Энэхүү тусгай үйлчилгээтэй холбогдуулан өмнөх ажил олгогчоос тодорхойлолт авсан бол хавсаргах
Компани нь боломжит нийлүүлэгчдээс зөвхөн Тендерт оролцох хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь нийлүүлэгчдээс ямар нэг бараа, ажил, үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
Холбогдох материалыг Англи эсвэл Монгол хэлээр бэлдэж 2016 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 17:00 цагаас (Улаанбаатарын цаг) өмнө OTUGRFxBox@ot.mn хаягаар (цахим шуудангийн гарчигт Хээрийн талбайн орчуулагч, оффис, захиргааны туслах ажилтан, мэдээлэл оруулагч ажилтан зэрэг хүний нөөцөөр хангах гэж бичиж) ирүүлнэ үү.
Оролцогчид зөвхөн цахим хэлбэрээр материалаа ирүүлнэ үү.
Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй. Компани нь энэхүү Тендерт оролцох хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй. “Оюу толгой” компани нь зөвхөн шаардлага хангасан эсвэл цаашдын шалгаруулалтанд оруулахаар сонгосон ханган нийлүүлэгчидтэй эргэж холбогдоно.
Өмнө нь “Оюу толгой” компанийн Нийлүүлэгчийн мэдээллийн санд бүртгүүлж байгаагүй ханган нийлүүлэгч http://oyutolgoi.achillesapac.com/mn/ холбоосоор орж бүртгүүлнэ үү.
“ОЮУ ТОЛГОЙ” ХХК ГҮНИЙ УУРХАЙ
Leave a Reply
You must be logged in to post a comment.