ОТ-н Гүний уурхайн төсөлд зориулан ажлын шат суурилуулагч, засварчин зэрэг хүний нөөцөөр хангах

Оюу Толгой ХХК (‘Компани‘) нь гүний уурхайд зориулан ажлын шат суурилуулагч, засварчин зэрэг хүний нөөцөөр хангах туршлага бүхий ханган нийлүүлэгчийг нээлттэй тендерт оролцож, саналаа ирүүлэхийг урьж байна.

Үйлчилгээ үзүүлэгчид дараахаас бүрдэх боловч эдгээрээр хязгаарлагдахгүй ажил үйлчилгээг үзүүлнэ. Үүнд:

  1. Ур чадвар бүхий ажилтнаар хангах

Шаардагдах ажиллах хүчин:

  1. Босоо ам дээр ажлын шатыг өргөх, шинэчлэх, буулгах зэрэг ажлаар туршлагажиж, мэргэшсэн Ажлын шат суурилуулагч
  2. Босоо ам дээр шатны боолтыг чангалах, суллах ажлаар туршлагажсан ур чадвар бүхий
  3. Гэрчилгээ
  4. Энэхүү тусгай үйлчилгээтэй холбогдуулан өмнөх ажил олгогчоос тодорхойлолт авсан бол хавсаргах

Компани нь боломжит нийлүүлэгчдээс зөвхөн Тендерт оролцох хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь нийлүүлэгчдээс ямар нэг үйлчилгээ нийлүүлэх амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.

Холбогдох материалыг Англи эсвэл Монгол хэлээр бэлдэж 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 17:00 цагаас (Улаанбаатарын цаг) өмнө OTUGRFxBox@ot.mn хаягаар (цахим шуудангийн гарчигт ОТ-н Гүний уурхайн төсөл зориулан ажлын шат суурилуулагч, засварчин зэрэг хүний нөөцөөр хангах гэж бичиж) ирүүлнэ үү.

Оролцогчид зөвхөн цахим хэлбэрээр материалаа ирүүлнэ үү.

Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй. Компани нь энэхүү Тендерт оролцох хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй. “Оюу толгой” компани нь зөвхөн шаардлага хангасан эсвэл цаашдын шалгаруулалтанд оруулахаар сонгосон ханган нийлүүлэгчидтэй эргэж холбогдоно.

Өмнө нь “Оюу толгой” компанийн Нийлүүлэгчийн мэдээллийн санд бүртгүүлж байгаагүй ханган нийлүүлэгч http://oyutolgoi.achillesapac.com/mn/ холбоосоор орж бүртгүүлнэ үү.