ОТ-н гүний уурхайн төсөлд бараа материал нийлүүлэх үйлчилгээ үзүүлэх

“Оюу Толгой ХХК (‘Компани‘) нь ОТ ГУ-н төслийн үйлчилгээний зориулалтаар дараах бараа материалын төрлийн хүрээнд боловч эдгээрээр хязгаарлагдахгүй Ханган нийлүүлэлтийн үйлчилгээ үзүүлэх туршлага бүхий ханган нийлүүлэгчийг нээлттэй тендерт оролцож, саналаа ирүүлэхийг урьж байна.

  1. Цахилгааны хангамж, хэрэглээний зүйлс;
  2. Ерөнхий тоног төхөөрөмж, инженерийн хэрэглээний зүйлс;
  3. Барилгын ерөнхий хэрэглээний зүйлс;
  4. Хангамжийн жижиг ерөнхий зүйлс.

Үйлчилгээ үзүүлэгчид дараахаас бүрдэх боловч эдгээрээр хязгаарлагдахгүй баримт бичгийг хүргүүлнэ. Үүнд:

  1. Компанийн танилцуулга / брошюр;
  2. Компанийн бүртгэлийн гэрчилгээ;
  3. Өмнөх ажлын туршлагын талаарх мэдээлэл, харилцагчийн мэдээлэл;
  4. Агуулахын хүчин чадлын тухай мэдээлэл;
  5. Бараа материалын одоо байгаа нөөцийн талаарх мэдээлэл;
  6. Гол ажилтнуудын танилцуулга, зохион байгуулалтын бүтэц;
  7. ЭМААБО/ЧБ-ын бодлого зэрэг бусад шаардагдах баримт бичиг.

Компани нь боломжит нийлүүлэгчдээс зөвхөн Тендерт оролцох хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь нийлүүлэгчдээс ямар нэг бараа, ажил, үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.

Холбогдох материалыг Англи эсвэл Монгол хэлээр бэлдэж 2016 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 17:00 цагаас (Улаанбаатарын цаг) өмнө OTUGRFxBox@ot.mn хаягаар (HNL1-M-1329 Бараа худалдан авалтын үйлчилгээ үзүүлэх гэж бичиж) ирүүлнэ үү.

Оролцогчид зөвхөн цахим хэлбэрээр материалаа ирүүлнэ үү.

Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй. Компани нь энэхүү Тендерт оролцох хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй. “Оюу толгой” компани нь зөвхөн шаардлага хангасан эсвэл цаашдын шалгаруулалтанд оруулахаар сонгосон ханган нийлүүлэгчидтэй эргэж холбогдоно.

Өмнө нь “Оюу толгой” компанийн Нийлүүлэгчийн мэдээллийн санд бүртгүүлж байгаагүй ханган нийлүүлэгч http://oyutolgoi.achillesapac.com/mn/ холбоосоор орж бүртгүүлнэ үү.