“Оюу толгой” ХХК (цаашид Компанигэх) туршлага бүхий боломжит компаниудыг “Олон үйлдэлт ачигч” нийлүүлэхтэй холбоотой Тендерт оролцох хүсэлт ирүүлэхийг урьж байна.

Нийлүүлэгч нь доорх хүснэгтэнд заагдсан “Олон үйлдэлт ачигч” ханган нийлүүлэх шаардлагатай:

Худалдан авах барааны нэр

Худалдан авах тоо хэмжээ

1

Олон Үйлдэлт Ачигч

2

Ханган нийлүүлэгч нь Хавсралт 1 – Техникийн Үзүүлэлт -д заагдсан техникийн үзүүлэлтийн шаардлагад нийцсэн “Олон үйлдэлт ачигч” нийлүүлэх боломжтой бол дараах бичиг баримтыг бүрдүүлж ирүүлэх шаардлагатай:

  • Компанийн танилцуулга / брошур / санхүүгийн чадамжийн талаарх мэдээлэл
  • Компанийн Улсын бүртгэлийн гэрчилгээ
  • Өмнөх туршлагын мэдээлэл болон гүйцэтгэсэн ажлын талаар лавлагаа тодорхойлолт
  • Санал болгож буй автомашины техникийн үзүүлэлт (Хавсралт 1 – Техникийн Үзүүлэлт – ийн “Comply? Y/N” багана дахь мэдээллийг бөглөх)
  • Борлуулалтын дараах засвар үйлчилгээнд дэмжлэг үзүүлэх төлөвлөгөө
  • Шаардлагатай хүний нөөц, гол мэргэжилтнүүдийн танилцуулга ба компанийн бүтэц зохион байгуулалтын диаграм.

Компани нь боломжит нийлүүлэгчдээс зөвхөн Тендерт оролцох хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь нийлүүлэгчдээс ямар нэг бараа, ажил, үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.

Холбогдох материалыг Англи эсвэл Монгол хэлээр бэлдэж 2016 оны 10 сарын 28-ны өдрийн 17:00 цагаас (Улаанбаатарын цаг) өмнө OTUGRFxBox@ot.mn хаягаар (цахим шуудангийн гарчигт HNL1-M-1451Integrated Tool Carrier гэж бичиж) ирүүлнэ үү.

Хэрэв танд энэ тендерийн талаар ямар нэг асуулт байвал OTUGRFxBox@ot.mn хаягаар (цахим шуудангийн гарчигт: Question: HNL1-M-1451Integrated Tool Carrierгэж бичиж) 2016 оны 10 сарын 24-ний өдрийн 17:00 цагаас (Улаанбаатарын цаг) өмнө асууна уу.

Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй. Компани нь энэхүү Тендерт оролцох хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй. “Оюу толгой” компани нь зөвхөн шаардлага хангасан эсвэл цаашдын шалгаруулалтанд оруулахаар сонгосон ханган нийлүүлэгчидтэй эргэж холбогдоно.

Өмнө нь “Оюу толгой” компанийн Нийлүүлэгчийн мэдээллийн санд бүртгүүлж байгаагүй ханган нийлүүлэгч http://oyutolgoi.achillesapac.com/mn/ холбоосоор орж бүртгүүлнэ үү.