Олон улсын хосолмол тээвэр зуучийн үйлчилгээ – ОТ ГУ-н төсөл

Оюу Толгой ХХК (‘Компани‘) нь Олон улсын хосолмол тээвэр зуучийн үйлчилгээ үзүүлэх туршлага бүхий ханган нийлүүлэгчийг нээлттэй тендерт оролцож, саналаа ирүүлэхийг урьж байна.

Үйлчилгээ үзүүлэгчид дараахаас бүрдэх боловч эдгээрээр хязгаарлагдахгүй ажил үйлчилгээг үзүүлнэ. Үүнд:

  1. Тухайн ажлыг гүйцэтгэх зорилгын хүрээнд ачааны машин, далайн тээврийн контейнерийг байршуулах, карго тээвэрлэх тоног төхөөрөмж (шаардлагатай бол)-ийг байршуулах зэргээр гадаадын нийлүүлэгчийн зохицуулалт, худалдан авах захиалгын материалыг хүлээн авах;
  2. Бараа материалыг нэгтгэх, экспортод зориулж савлах, бар кодын үйлчилгээ үзүүлэх;
  3. Экспортын тусгай зөвшөөрөл/мэдүүлэг, гарал үүслийн гэрчилгээ, эскпортын холбогдолтой гаалийн баримт бичиг, сав боодлын жагсаалт, нэхэмжлэх, тээврийн гэрээ зэрэг тээврийн баримт бичигийг бэлтгэх, зохицуулах;
  4. Хосолмол болон ерөнхий ачаа тээврийн үйлчилгээг олон улсын зам, агаарын зам, ЭКСИМ банкны санхүүжилттэй АНУ-ын туг бүхий ачаа тээвэр зэрэг далайн тээврийн үйлчилгээ үзүүлэгч нар байрлах БНХАУ руу нэвтрэх боомт хүртэл захиалах үйлчилгээ үзүүлэх;
  5. БНХАУ руу экспорт хийх, БНХАУ-ын далайн боомт руу ачаа тээвэр хийх үед далайн боомтын агент, агаарын тээвэр эрхлэх агент, усан онгоцноос ачаа буулгах, ачих үйлчилгээ үзүүлэгч, терминалийн үйл ажиллагаа явуулагч нартай хамтран ажиллах
  6. БНХАУ руу нэвтрэх далайн боомт хүртэл, эсвэл түүнийг оруулан транзит тээврийн агуулахын үйлчилгээ үзүүлэх

Шаардагдах ажиллах хүчин:

  1. Тухайн ажил үйлчилгээг гүйцэтгэхийн тулд тээврийн гол нэгдсэн төв, боомт дээр салбар оффис ба/буюу гадаад улсад агенттай байх. Монгол улсын дотоод аж ахуйн нэгжээр дамжуулж гэрээ байгуулах, гэрээг удирдах зэрэг байдлаар Монголын талын оролцоог нэмэгдүүлсэн бол давуу тал болно.
  2. Хаалганаас хаалганд хүрэх үйлчилгээг мэдээлэх тайлан гаргах чадавхи бүхий онлайн үйлчилгээг бий болгож, тээврийн үйл ажиллагааг хянах
  3. Тухайн ажлыг гүйцэтгэхэд шаардагдах англи хэл, болон бусад хэлний өндөр мэдлэгтэй
  4. 7 хоног тутмын теле хурал, ажил эхлүүлэх хурал, явцын хурал зохион байгуулах, эрсдэлийн үнэлгээ, аюулгүй ажиллагааны үүрэг даалгавар, аюулгүй ажиллагааны мэдээлэл солилцох чадвартай, EPC, уул уурхайн салбарын үйлчлүүлэгч нараас хуримтлуулсан туршлагатай байх
  5. Гэрчилгээ (байгаа бол) хавсаргах
  6. Энэхүү тусгай үйлчилгээтэй холбогдуулан өмнөх үйлчлүүлэгчээс тодорхойлолт авсан бол хавсаргах

Компани нь боломжит нийлүүлэгчдээс зөвхөн Тендерт оролцох хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь нийлүүлэгчдээс ямар нэг бараа, ажил, үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.

Холбогдох материалыг Англи эсвэл Монгол хэлээр бэлдэж 2016 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 17:00 цагаас (Улаанбаатарын цаг) өмнө OTUGRFxBox@ot.mn хаягаар (цахим шуудангийн гарчигт Олон улсын хосолмол тээвэр зуучийн үйлчилгээ гэж бичиж) ирүүлнэ үү.

Оролцогчид зөвхөн цахим хэлбэрээр материалаа ирүүлнэ үү.

Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй. Компани нь энэхүү Тендерт оролцох хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй. “Оюу толгой” компани нь зөвхөн шаардлага хангасан эсвэл цаашдын шалгаруулалтанд оруулахаар сонгосон ханган нийлүүлэгчидтэй эргэж холбогдоно.

Өмнө нь “Оюу толгой” компанийн Нийлүүлэгчийн мэдээллийн санд бүртгүүлж байгаагүй ханган нийлүүлэгч http://oyutolgoi.achillesapac.com/mn/ холбоосоор орж бүртгүүлнэ үү.