Оюу Толгой ХХК (‘Компани‘) нь “МТ-ийн гүйцэтгэгчийн үйлчилгээ” үзүүлэх туршлага бүхий ханган нийлүүлэгчийг нээлттэй тендерт оролцож, саналаа ирүүлэхийг урьж байна.
Үйлчилгээ үзүүлэгчийн үзүүлэх МТ-ийн үйлчилгээ хүрээ дараахаас бүрдэнэ. Үүнд:
- Төслийн талбай дахь МТ-ийн дэмжлэгийн инженерийн үйлчилгээ – компьютер, үйлчилгээний хөдөлгөөнт принтер, суурин утас, прожектортой холбоотой үйлчилгээг эцсийн хэрэглэгчид үзүүлэх
- МТ-ийн системийн инженер – барилга байгууламж дээрх сервер, хадгалах байгууламж, нөөц төхөөрөмж, Оффис365 үүлэн байгууламж дээр дэмжлэгийн үйлчилгээ үзүүлэх
- МТ-ийн сүлжээний инженер – төслийн талбайд өргөн зурвасын болон бүх нийтийн утастай, утасгүй сүлжээний дэмжлэг үйлчилгээ үзүүлэх.
- МТ-ийн мэдээллийн сангийн админ –SSIS болон SSRS-г хөгжүүлэх, нөөцлөх, бичлэг хийх зэргээр SQL дэд бүтэц дээр дэмжлэгийн үйлчилгээ үзүүлэх
Гүйцэтгэгч нь дээрхээс бүрдэх боловч эдгээрээр хязгаарлагдахгүй бүх үйлчилгээг үзүүлэх үүрэг хүлээнэ.
Тендерт оролцох боломжит ханган нийлүүлэгч нь дараах баримт бичгийг хүргүүлэх шаардлагатай:
- Компанийн танилцуулга / брошюр
- Компанийн бүртгэлийн гэрчилгээ
- Өмнөх ажлын туршлагын талаарх мэдээлэл, харилцагчийн тодорхойлолт
- Шаардлагатай бол, тусгай зөвшөөрөл
- Мэргэшсэн ажиллах хүч/гол мэргэжилтнүүдийн мэдээлэл, шаардлагатай бол зохион байгуулалтын бүтэц
- Хавсралтад заасны дагуу шаардагдах бусад баримт бичиг (ЭМААБО/ЧБ-ын бодлого, төлөвлөгөө г.м.).
Компани нь боломжит нийлүүлэгчдээс зөвхөн Тендерт оролцох хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь нийлүүлэгчдээс ямар нэг бараа, ажил, үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
Холбогдох материалыг Англи эсвэл Монгол хэлээр бэлдэж 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 17:00 цагаас (Улаанбаатарын цаг) өмнө OTUGRFxBox@ot.mn хаягаар (цахим шуудангийн гарчигт HNL1-C-274 МТ-ийн гүйцэтгэгчийн үйлчилгээ үзүүлэх гэж бичиж) ирүүлнэ үү.
Оролцогчид зөвхөн цахим хэлбэрээр материалаа ирүүлнэ үү.
Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй. Компани нь энэхүү Тендерт оролцох хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй. “Оюу толгой” компани нь зөвхөн шаардлага хангасан эсвэл цаашдын шалгаруулалтанд оруулахаар сонгосон ханган нийлүүлэгчидтэй эргэж холбогдоно.
Өмнө нь “Оюу толгой” компанийн Нийлүүлэгчийн мэдээллийн санд бүртгүүлж байгаагүй ханган нийлүүлэгч http://oyutolgoi.achillesapac.com/mn/ холбоосоор орж бүртгүүлнэ үү.
Leave a Reply
You must be logged in to post a comment.