Монгол улсын нутаг дэвсгэр дээр хүнд машин механизмаар тээврийн үйлчилгээ үзүүлэх – OT ГУ төсөл

Оюу Толгой ХХК (‘Компани‘) нь Монгол улсын нутаг дэвсгэр дээр хүнд машин механизмаар тээврийн үйлчилгээ үзүүлэх туршлага бүхий ханган нийлүүлэгчийг нээлттэй тендерт оролцож, саналаа ирүүлэхийг урьж байна.

Үйлчилгээ үзүүлэгчид дараахаас бүрдэх боловч эдгээрээр хязгаарлагдахгүй ажил үйлчилгээг үзүүлнэ. Үүнд:

  1. БНХАУ-ын хилийн боомт, эсвэл БНХАУ-д бүртгэлтэй нийлүүлэгчээс ОТ-н ажлын талбай хүртэл 40’ хэмжээсээс том изо контейнер ашиглан хүнд машин механизмаар тээврийн үйлчилгээ үзүүлнэ.
  2. Ачааны инженеринг, замын судалгаа, статик шинжилгээ, тээвэр төлөвлөлт, ачааны аюулгүй байдлыг хариуцна.
  3. Хэт хүнд ачаанд зориулсан замын зөвшөөрөл/тусгай зөвшөөрөл, тээврийн баримт бичиг, цагдаагийн хамгаалалт, зам/чиглэлийн баталгаажуулалт авах (шаардлагатай бол)
  4. Ачааг хүлээн авах үед боомт дээр зохион байгуулалт хийх, БНХАУ-ын нутаг дэвсгэр дээр хамгаалалтай тээвэр хийх, БНХАУ-Монгол улсын хилийн бүсэд ачаа, тоног төхөөрөмж, жолоочийн зохицуулалт хийх
  5. Ажил гүйцэтгэх үед гидравлик домкрат, жин, буудаг/хөндлөн чиргүүл, өөрөө явагч чиргүүл, дэр мод, хавтан, жин ба/буюу агуулахын сандал/тавцан, оосорлох, ачаа бэхлэх материалаар хангаж ажиллах.

Шаардагдах ажиллах хүчин

  1. Тухайн ажлыг зохион байгуулахын тулд БНХАУ руу нэвтрэх боомт, БНХАУ-Монгол улсын хил дээр салбар оффис ба/буюу агенттай байх. Монгол улсын дотоод аж ахуйн нэгжээр дамжуулж гэрээ байгуулах, гэрээг удирдах зэрэг байдлаар Монголын талын оролцоог нэмэгдүүлсэн бол давуу тал болно.
  2. Англи хэл дээр тээвэр, нэхэмжлэхийн баримт бичиг бэлтгэж, гэрээний удирдлагын үйл ажиллагаа явуулах чадвартай
  3. Англи, монгол, хятад хэлний өндөр мэдлэгтэй
  4. 7 хоног тутмын теле хурал, ажил эхлүүлэх хурал, явцын хурал зохион байгуулах, эрсдэлийн үнэлгээ, аюулгүй ажиллагааны хурал уулзалт, аюулгүй ажиллагааны мэдээлэл солилцох чадвартай, EPC, уул уурхайн салбарын үйлчлүүлэгч нараас хуримтлуулсан туршлагатай байх
  5. Хүнд машин механизмаар тээвэр хийх, ердийн хэмжээнээс давсан/хэт том хэмжээтэй тээвэр зохион байгуулах гэрчилгээ, зөвшөөрөл авах
  6. Энэхүү тусгай үйлчилгээтэй холбогдуулан өмнөх үйлчлүүлэгчээс тодорхойлолт авсан бол хавсаргах

Компани нь боломжит нийлүүлэгчдээс зөвхөн Тендерт оролцох хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь нийлүүлэгчдээс ямар нэг бараа, ажил, үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.

Холбогдох материалыг Англи эсвэл Монгол хэлээр бэлдэж 2016 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 17:00 цагаас (Улаанбаатарын цаг) өмнө OTUGRFxBox@ot.mn хаягаар (Монгол улсын нутаг дэвсгэр дээр хүнд машин механизмаар тээврийн үйлчилгээ үзүүлэх – ОТ ГУ-н төсөл гэж бичиж) ирүүлнэ үү.

Оролцогчид зөвхөн цахим хэлбэрээр материалаа ирүүлнэ үү.

Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй. Компани нь энэхүү Тендерт оролцох хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй. “Оюу толгой” компани нь зөвхөн шаардлага хангасан эсвэл цаашдын шалгаруулалтанд оруулахаар сонгосон ханган нийлүүлэгчидтэй эргэж холбогдоно.

Өмнө нь “Оюу толгой” компанийн Нийлүүлэгчийн мэдээллийн санд бүртгүүлж байгаагүй ханган нийлүүлэгч http://oyutolgoi.achillesapac.com/mn/ холбоосоор орж бүртгүүлнэ үү.