Оюу Толгой ХХК (‘Компани‘) нь ОТ ГУ-н төслийн Монгол улсын нутаг дэвсгэр дээр ложистикийн үйлчилгээ үзүүлэх БНХАУ-д транзит тээвэр хийх гүйцэтгэгч, БНХАУ-д төвтэй ханган нийлүүлэгчийн үйлчилгээ үзүүлэх туршлага бүхий ханган нийлүүлэгчийг нээлттэй тендерт оролцож, саналаа ирүүлэхийг урьж байна.
Үйлчилгээ үзүүлэгчид дараахаас бүрдэх боловч эдгээрээр хязгаарлагдахгүй ажил үйлчилгээг үзүүлнэ. Үүнд:
- УБ-ын нисэх буудал дээр ачаа, Монгол улсын дотоод нийлүүлэгчээс автозамаар тээвэрлэн ирэх ачааг хүлээн авч, ачаалалд нийцсэн хэмжээгээр багцлан ОТ-н ажлын талбай руу даацад нийцсэн ачааны машинаар хүргүүлнэ.
- Шаардлагатай бол, Монгол улын гаалийн бүрдүүлэлт, хорио цээрийн үзлэг дээр хамтран ажиллана
- Уялдуулсан код, тээврийн баримт бичгийн орчуулга, гаалийн бүрдүүлэлтийн бэлтгэл, концессийн түвшин бүхий гаалийн тариффын төлбөрийг урьдчилан тооцох.
- Монгол улсад замын зөвшөөрөл/тусгай зөвшөөрөл болон замаар тээвэрлэх баримт бичгийг бэлтгэх/зохицуулах
- УБ-т агуулах байрлуулж, ачаа тээврийг нэгтгэн зохион байгуулах
Шаардагдах ажиллах хүчин:
- Тухайн ажлыг зохион байгуулахын тулд Улаанбаатар, Оюутолгой, БНХАУ-Монгол улсын хил дээр салбар оффис ба/буюу агенттай байх. Монгол улсын дотоод аж ахуйн нэгжээр дамжуулж гэрээ байгуулах, гэрээг удирдах зэрэг байдлаар Монголын талын оролцоог нэмэгдүүлсэн бол давуу тал болно.
- Англи хэл дээр тээвэр, нэхэмжлэхийн баримт бичиг бэлтгэж, гэрээний удирдлагын үйл ажиллагаа явуулах чадвартай
- Англи, монгол, хятад хэлний өндөр мэдлэгтэй
- 7 хоног тутмын теле хурал, ажил эхлүүлэх хурал, явцын хурал зохион байгуулах, эрсдэлийн үнэлгээ, аюулгүй ажиллагааны хурал уулзалт, аюулгүй ажиллагааны мэдээлэл солилцох чадвартай, EPC, уул уурхайн салбарын үйлчлүүлэгч нараас хуримтлуулсан туршлагатай байх
- Монгол улсын гаалийн бүрдүүлэлт, ургамлын ариун цэвэр/хорио цээрийн үзлэг явуулах гэрчилгээ, тусгай зөвшөөрөлтэй байх, дотоодын тээврийг гүйцэтгэх зөвшөөрөлтэй байх
- Энэхүү тусгай үйлчилгээтэй холбогдуулан өмнөх үйлчлүүлэгчээс тодорхойлолт авсан бол хавсаргах
Компани нь боломжит нийлүүлэгчдээс зөвхөн Тендерт оролцох хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь нийлүүлэгчдээс ямар нэг бараа, ажил, үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
Холбогдох материалыг Англи эсвэл Монгол хэлээр бэлдэж 2016 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 17:00 цагаас (Улаанбаатарын цаг) өмнө OTUGRFxBox@ot.mn хаягаар (Монгол улсын нутаг дэвсгэр дээрх ложистикийн үйлчилгээ – OT ГУ-н төслийн Монголын гаалийн брокер, Монгол улсад төвтэй ханган нийлүүлэгчийн үйлчилгээ гэж бичиж) ирүүлнэ үү.
Оролцогчид зөвхөн цахим хэлбэрээр материалаа ирүүлнэ үү.
Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй. Компани нь энэхүү Тендерт оролцох хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй. “Оюу толгой” компани нь зөвхөн шаардлага хангасан эсвэл цаашдын шалгаруулалтанд оруулахаар сонгосон ханган нийлүүлэгчидтэй эргэж холбогдоно.
Өмнө нь “Оюу толгой” компанийн Нийлүүлэгчийн мэдээллийн санд бүртгүүлж байгаагүй ханган нийлүүлэгч http://oyutolgoi.achillesapac.com/mn/ холбоосоор орж бүртгүүлнэ үү.
Leave a Reply
You must be logged in to post a comment.