“Далд уурхайд ажиллах хүн тээвэрлэгч” нийлүүлэх тухай

“Оюу толгой” ХХК (цаашид ‘Компанигэх) туршлага бүхий боломжит компаниудыг “Далд уурхайд ажиллах хүн тээвэрлэгч” нийлүүлэхтэй холбоотой Тендерт оролцох хүсэлт ирүүлэхийг урьж байна.

Ханган нийлүүлэгч нь Хавсралт 1 – Техникийн Үзүүлэлт -д заагдсан техникийн үзүүлэлтийн шаардлагад нийцсэн Далд уурхайд ажиллах хүн тээвэрлэгч нийлүүлэх боломжтой бол дараах бичиг баримтыг бүрдүүлж ирүүлэх шаардлагатай:

  1. Компанийн танилцуулга / брошур / санхүүгийн чадамжийн талаарх мэдээлэл
  2. Компанийн Улсын бүртгэлийн гэрчилгээ
  3. Өмнөх туршлагын мэдээлэл болон гүйцэтгэсэн ажлын талаар лавлагаа тодорхойлолт
  4. Санал болгож буй автомашины техникийн үзүүлэлт (Хавсралт 1 – Техникийн Үзүүлэлт – ийн “Comply? Y/N” багана дахь мэдээллийг бөглөх)
  5. Борлуулалтын дараах засвар үйлчилгээнд дэмжлэг үзүүлэх төлөвлөгөө
  6. Шаардлагатай хүний нөөц, гол мэргэжилтнүүдийн танилцуулга ба компанийн бүтэц зохион байгуулалтын диаграм.

Компани нь боломжит нийлүүлэгчдээс зөвхөн Тендерт оролцох хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь нийлүүлэгчдээс ямар нэг бараа, ажил, үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.

Холбогдох материалыг Англи эсвэл Монгол хэлээр бэлдэж 2016 оны 12 сарын 12-ны өдрийн 17:00 цагаас (Улаанбаатарын цаг) өмнө OTUGRFxBox@ot.mn хаягаар (цахим шуудангийн гарчигт CW2106511Underground Personnel Carrier гэж бичиж) ирүүлнэ үү.

Хэрэв танд энэ тендерийн талаар ямар нэг асуулт байвал OTUGRFxBox@ot.mn хаягаар (цахим шуудангийн гарчигт: Question: CW2106511Underground Personnel Carrier гэж бичиж) 2016 оны 12 сарын 08-ны өдрийн 17:00 цагаас (Улаанбаатарын цаг) өмнө асууна уу.

Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй. Компани нь энэхүү Тендерт оролцох хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй. “Оюу толгой” компани нь зөвхөн шаардлага хангасан эсвэл цаашдын шалгаруулалтанд оруулахаар сонгосон ханган нийлүүлэгчидтэй эргэж холбогдоно.

Өмнө нь “Оюу толгой” компанийн Нийлүүлэгчийн мэдээллийн санд бүртгүүлж байгаагүй ханган нийлүүлэгч http://oyutolgoi.achillesapac.com/mn/ холбоосоор орж бүртгүүлнэ үү.