Гүний уурхайн №2 зуурмагийн цехийг буулгах ажил

“Оюу толгой” ХХК (цаашид ‘Компани‘ гэх) туршлага бүхий нийлүүлэгч компаниудыг “Гүний уурхайн №2 зуурмагийн цехийг буулгах ажил”-д ажилд холбоотой Тендерт оролцох хүсэлт ирүүлэхийг урьж байна.

Гэрээлэгч нь дараах бараа, ажил, үйлчилгээг ханган нийлүүлэх шаардлагатай бөгөөд зөвхөн үүгээр хязгаарлагдахгүй:

1.№2 зуурмагийн цехийг буулгах;

2.Холбогдох хоолойн системийг буулгах;

3.Холбогдох газар шорооны ажил

4.Зураглал, буулгасан байдлаарх ажлын зураг

Компани нь боломжит нийлүүлэгчдээс зөвхөн тендерт оролцох хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа бөгөөд энэ нь нийлүүлэгчдээс ямар нэг бараа, ажил, үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.

Компани нь энэхүү ажлын цар хүрээтэй холбоотой ямар ч гэрээнд Монгол Улсын (Монголын талын) оролцоо чухал байхыг шаардана.

Хавсралт дахь урьдчилсан шалгаруулалтын асуумжийг англи хэлээр бөглөн бэлтгэж 2016 оны 9-р сарын 16-ны өдрийн 17:00 цаг (Улаанбаатарын цаг)-аас өмнө otugrfxbox@ot.mn хаяг (имэйл гарчиг: CW2099525Deconstruction Works for Batch Plant #2)-т ирүүлнэ үү.

Сонирхсон нийлүүлэгчдийн материалыг зөвхөн электрон хэлбэрээр хүлээн авна.

Компани нь дутуу, заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй. Компани нь энэхүү тендерт оролцох хүсэлт бэлтгэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй. “Оюу толгой” компани зөвхөн шаардлага хангасан, цаашдын шалгаруулалтад оруулахаар сонгосон ханган нийлүүлэгчидтэй эргэж холбогдоно.

Өмнө нь “Оюу толгой” компанийн Нийлүүлэгчийн мэдээллийн санд бүртгүүлж байгаагүй ханган нийлүүлэгч http://oyutolgoi.achillesapac.com/mn/ холбоосоор орж бүртгүүлнэ үү.

Санамж: Жэйкобс (Jacobs Engineering Singapore Pte Ltd) нь Компанитай байгуулсан гэрээний дагуу Оюу толгойн гүний уурхайн Төсөлд зураг төсөл, ханган нийлүүлэлт, барилга угсралтын менежмент зэрэг үйлчилгээ үзүүлж байгаа компани бөгөөд урьдчилсан шалгаруулалтын ажлыг Компанийг төлөөлөн гүйцэтгэнэ