“Оюу толгой” ХХК (цаашид ‘Компани‘ гэх) туршлага бүхий боломжит компаниудыг “Гүний уурхайн өрөмдлөгийн хэрэглээний бүтээгдэхүүн” нийлүүлэхтэй холбоотой Тендерт оролцох хүсэлт ирүүлэхийг урьж байна.
Нийлүүлэгч нь дараах бараа эсвэл ажил, үйлчилгээг ханган нийлүүлэх шаардлагатай ба үүгээр хязгаарлагдахгүй:
- Гүний уурхайн өрөмдлөгийн хэрэглээний бүтээгдэхүүн нийлүүлэх, бараа материалын менежмент
- Өрмийн хошуу дахин ирлэх болон өрмийн штанг тэгшлэх үйлчилгээ (зөвхөн ажилллах хүчин нийлүүлэх)
Нийлүүлэгч нь дараах бичиг баримтыг бүрдүүлж ирүүлэх шаардлагатай:
- Ханган нийлүүлэгчийн танилцуулга (таван хуудсаас дээшгүй)
- Ханган нийлүүлэгчийн улсын бүртгэлийн гэрчилгээ
- Хэрэв шаардлагатай бол тусгай зөвшөөрлүүд
- Өрөмдлөгийн хэрэглээний бүтээгдэхүүний гол худалдан авагчид (Лавлагаа/Тодорхойлолт бүхий батлах баримт)
- Хэрэв ханган нийлүүлэгч нь тус бүтээгдэхүүний үйлдвэрлэгч биш бол, өрөмдлөгийн хэрэглээний бүтээгдэхүүн эсвэл ижил төрлийн бүтээгдэхүүн нийлүүлж байсан туршлага (Лавлагаа/Тодорхойлолт бүхий батлах баримт)
- Үйлдвэрлэлийн мэдээлэл (үйлдвэрлэлийн хүчин чадал, үйлдвэрлэлийн хэмжээ)
- Ханган нийлүүлэгчийн санхүүгийн тайлан (cүүлийн 3 жилээр)
- Бүтээгдэхүүний каталог
- ЭМААБО-ны бодлого журам болон төлөвлөгөө
- Чанарын баталгаа/чанарын хяналтын бодлого, журам болон төлөвлөгөө
- Дотоодын чадавхийг хөгжүүлэх үүрэг, амлалтын тухай мэдээлэл
- Бүтээгдэхүүн, үйлчилгээг тогтмол сайжруулах чадавхийн талаарх мэдээлэл
Санамж: Компани нь уг “Тендерт оролцох хүсэлт”-ийн сонгон шалгаруулалтанд шалгарсан Ханган нийлүүлэгчдээс Монгол улсад бүртгэлтэй аж ахуй нэгжээр эсвэл Монгол улсад бүртгэлтэй аж ахуй нэгж байгуулан ажиллахаар төлөвлөхийг болон Монгол дахь төлөөлөгчийн газар зэргээр дамжуулан ажиллахыг шаардана.
Компани нь боломжит нийлүүлэгчдээс зөвхөн Тендерт оролцох хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь нийлүүлэгчдээс ямар нэг бараа, ажил, үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
Холбогдох материалыг Англи ба/эсвэл Монгол хэлээр бэлдэж 2016 оны 8 дугаар сарын 1-ны өдрийн 17:00 цагаас (Улаанбаатарын цаг) өмнө OTUGRFxBox@ot.mn хаягаар (цахим шуудангийн гарчигт HNL1-M-0009c –Гүний уурхайн өрөмдлөгийн хэрэглээний бүтээгдэхүүн гэж бичиж) ирүүлнэ үү.
“Оюу толгой” ХХК-ийн
Далд уурхайн төсөл – Хангамжийн хэлтэс
Моннис цамхаг, Чингисийн өргөн чөлөө 15
Сүхбаатар дүүрэг, 14240
Монгол улс, Улаанбаатар
Хэрэв танд энэ тендерийн талаар ямар нэг асуулт байвал, OTUGRFxBox@ot.mn хаягаар (цахим шуудангийн гарчигт: Асуулт – HNL1-M-0009c – Гүний уурхайн өрөмдлөгийн хэрэглээний бүтээгдэхүүн гэж бичиж) 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 17:00 цагаас (Улаанбаатарын цаг) өмнө асууна уу.
Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй. Компани нь энэхүү Тендерт оролцох хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй. “Оюу толгой” компани нь зөвхөн шаардлага хангасан эсвэл цаашдын шалгаруулалтанд оруулахаар сонгосон ханган нийлүүлэгчидтэй эргэж холбогдоно.
Өмнө нь “Оюу толгой” компанийн Нийлүүлэгчийн мэдээллийн санд бүртгүүлж байгаагүй ханган нийлүүлэгч http://oyutolgoi.achillesapac.com/mn/ холбоосоор орж бүртгүүлнэ үү.
Leave a Reply
You must be logged in to post a comment.