Оюу Толгой ХХК (‘Захиалагч’) нь Гүний уурхайн хувийн хамгаалах хэрэгсэлийн (XXX) өрөөг хариуцан ажиллах 6 ажилтан нийлүүлэх үнийн санал ирүүлэхийг та бүхнээс хүсч байна.
Компани нь боломжит нийлүүлэгчдээс зөвхөн Үнийн санал хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь нийлүүлэгчдээс ямар нэг бараа, ажил, үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
Гүний уурхайн хувийн хамгаалах хэрэгсэлийн өрөөг хариуцан ажиллах ажилтан доорх шаардлагыг хангасан байх:
- XXX -ийн ажиллагаа, аюулгүй байдлыг хариуцах
- XXX -ийг ажилчидад тарааж өгөх, хүлээн авах
- Бүх XXX -ийн бүртгэлийг хөтлөх
- Savox өөрийгөө хамгаалах XXX-ийн шалгалтыг жилд 2 удаа хийх
- XXX-ийн өрөөнд зориулан ХХХ-ийн захиалгыг шаардлагатай тохиолдолд хийх
- XXX-ийн өрөөний арчилгаа цэвэрлэгээг хариуцахаас гадна бусад шаардлагатай ажил зэргийг хариуцан ажиллах
Гүний уурхайн хувийн хамгаалах хэрэгсэлийн өрөөг хариуцан ажиллах ажилтан нь төслийн талбайд 14/7 гэсэн ээлжээр ажиллах бөгөөд, дараах чадвартай байхыг шаардана.
- Англи хэлний дунд түвшний бичгэн болон аман чадвартай
- Олон тооны ажил явуулах чадвар, өндөр ачаалалд ажиллах чадавхитай байх
- Зохион байгуулах чадвар сайтай, цаг баримталдаг байх
Боломжит нийлүүлэгч нь дараах баримт бичгийг ирүүлэх шаардлагатай:
- Ажилтны товч анкет, холбогдох ажлын туршлагын мэдээлэлCandidate CV and related work experience
- Хэлний чадвар
- Гэрчилгээ, диплом
Холбогдох материалыг Англи эсвэл Монгол хэлээр бэлдэж 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 17:00 цагаас (Улаанбаатарын цаг) өмнө OTUGrfxbox@ot.mn хаягаар
(цахим шуудангийн гарчигт HNL1-C-271 – Гүний уурхайн хувийн хамгаалах хэрэгсэлийн (XXX) өрөөг хариуцан ажиллах ажилтан нийлүүлэх гэж бичиж) ирүүлнэ үү.
Оролцогчид зөвхөн цахим хэлбэрээр материалаа ирүүлнэ үү.
Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй. Компани нь энэхүү Тендерт оролцох хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй. “Оюу толгой” компани нь зөвхөн шаардлага хангасан эсвэл цаашдын шалгаруулалтанд оруулахаар сонгосон ханган нийлүүлэгчидтэй эргэж холбогдоно.
Өмнө нь “Оюу толгой” компанийн Нийлүүлэгчийн мэдээллийн санд бүртгүүлж байгаагүй ханган нийлүүлэгч http://oyutolgoi.achillesapac.com/mn/ холбоосоор орж бүртгүүлнэ үү.
Leave a Reply
You must be logged in to post a comment.