Гүний уурхайн агааржуулалтын уян хоолой нийлүүлэх тухай

“Оюу толгой” ХХК (цаашид ‘Компанигэх) туршлага бүхий боломжит компаниудыг Гүний уурхайн Агааржуулалтын уян хоолой” нийлүүлэхтэй холбоотой Тендерт оролцох хүсэлт ирүүлэхийг урьж байна.

Нийлүүлэгч нь дараах бараа эсвэл ажил, үйлчилгээг ханган нийлүүлэх шаардлагатай ба үүгээр хязгаарлагдахгүй:

  • Гүний уурхайн агааржуулалтын уян хоолой
  • Өмнөговь аймагт уг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх үүрэг хүлээх
  • Өмнөговь аймаг дахь ханган нийлүүлэгчийн өөрийн агуулахаас бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэх
  • Бүтээгдэхүүний чанарын баталгаа болон ханган нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах
  • Ханган нийлүүлэгч нь өөрийн агуулахад тодорхой хэмжээний нөөц бий болгох
  • Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчинтой холбоотой бодлого, стандартууд хэрэгжүүлэх

Нийлүүлэгч нь дараах бичиг баримтыг бүрдүүлж ирүүлэх шаардлагатай:

  1. Ханган нийлүүлэгчийн танилцуулга (таван хуудсаас дээшгүй)
  2. Ханган нийлүүлэгчийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон томоохон хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл
  3. Хэрэв шаардлагатай бол тусгай зөвшөөрлүүд
  4. Хэрэв ханган нийлүүлэгч нь тус бүтээгдэхүүний үйлдвэрлэгч биш бол, хэрэглээний бүтээгдэхүүн эсвэл ижил төрлийн бүтээгдэхүүн нийлүүлж байсан туршлага (Лавлагаа/Тодорхойлолт бүхий батлах баримт)
  5. Үйлдвэрлэлийн мэдээлэл (үйлдвэрлэлийн хүчин чадал, үйлдвэрлэлийн хэмжээ)
  6. Ханган нийлүүлэгчийн санхүүгийн тайлан (cүүлийн 3 жилээр)
  7. Ханган нийлүүлдэг бүтээгдэхүүний каталог- гүний уурхайн агааржуулалтын уян хоолой болон хамааралтай бүтээгдэхүүн
  8. ЭМААБО-ны бодлого журам болон төлөвлөгөө
  9. Чанарын баталгаа/чанарын хяналтын бодлого, журам болон төлөвлөгөө
  10. Дотоодын чадавхийг хөгжүүлэх үүрэг, амлалтын тухай мэдээлэл
  11. Бүтээгдэхүүн, үйлчилгээг тогтмол сайжруулах чадавхитай гэдгээ нотлох мэдээлэл

Санамж: Компани нь уг “Тендерт оролцох хүсэлт”-ийн сонгон шалгаруулалтанд шалгарсан Ханган нийлүүлэгчдэд Монгол улсад бүртгэлтэй аж ахуй нэгж байх, эсвэл Монгол улсад бүртгэлтэй аж ахуй нэгж байгуулан ажиллахаар төлөвлөх болон/эсвэл Монгол дахь төлөөлөгчийн газар зэргээр дамжуулан бүтээгдэхүүн үйлчилгээгээ нийлүүлэн ажиллах шаардлага тавина .

Компани нь боломжит нийлүүлэгчдээс зөвхөн Тендерт оролцох хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь нийлүүлэгчдээс ямар нэг бараа, ажил, үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.

Холбогдох материалыг Англи ба/эсвэл Монгол хэлээр бэлдэж 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 17:00 цагаас (Улаанбаатарын цаг) өмнө OTUGRFxBox@ot.mn хаягаар (цахим шуудангийн гарчигт HNL1-M-1327–“Гүний уурхайн Агааржуулалтын уян хоолой” гэж бичиж) ирүүлнэ үү.

Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй. Компани нь энэхүү Тендерт оролцох хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй. “Оюу толгой” компани нь зөвхөн шаардлага хангасан эсвэл цаашдын шалгаруулалтанд оруулахаар сонгосон ханган нийлүүлэгчидтэй эргэж холбогдоно.

Өмнө нь “Оюу толгой” компанийн Нийлүүлэгчийн мэдээллийн санд бүртгүүлж байгаагүй ханган нийлүүлэгч http://oyutolgoi.achillesapac.com/mn/ холбоосоор орж бүртгүүлнэ үү.