“Оюу толгой” ХХК (цаашид ‘Компани‘ гэх) туршлага бүхий боломжит компаниудыг “Гүний уурхайн агааржуулалтын сэнс” нийлүүлэхтэй холбоотой Тендерт оролцох хүсэлт ирүүлэхийг урьж байна.
Нийлүүлэгч нь дараах бараа эсвэл ажил, үйлчилгээг ханган нийлүүлэх шаардлагатай ба үүгээр хязгаарлагдахгүй:
- Уурхайн Агааржуулалтын сэнс. Техникийн мэдээлэлийг хавсралтаас харна уу.
- Бүтээгдэхүүний чанарын баталгаа болон ханган нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах
- Ханган нийлүүлэгч өөртөө тодорхой хэмжээний нөөц бий болгож түүнийг удирдах
- Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчинтой холбоотой бодлого, стандартууд хэрэгжүүлэх
Нийлүүлэгч нь дараах бичиг баримтыг бүрдүүлж ирүүлэх шаардлагатай:
- Ханган нийлүүлэгчийн танилцуулга (таван хуудсаас дээшгүй)
- Ханган нийлүүлэгчийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон томоохон хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл
- Хэрэв шаардлагатай бол тусгай зөвшөөрлүүд
- Хэрэв ханган нийлүүлэгч нь тус бүтээгдэхүүний үйлдвэрлэгч биш бол, хэрэглээний бүтээгдэхүүн эсвэл ижил төрлийн бүтээгдэхүүн нийлүүлж байсан туршлага (Лавлагаа/Тодорхойлолт бүхий батлах баримт)
- Үйлдвэрлэлийн мэдээлэл (үйлдвэрлэлийн хүчин чадал, үйлдвэрлэлийн хэмжээ)
- Ханган нийлүүлэгчийн санхүүгийн тайлан (cүүлийн 3 жилээр)
- Ханган нийлүүлдэг бүтээгдэхүүний каталог- гүний уурхайн агааржуулалтын сэнс болон хамааралтай бүтээгдэхүүн
- ЭМААБО-ны бодлого журам болон төлөвлөгөө
- Чанарын баталгаа/чанарын хяналтын бодлого, журам болон төлөвлөгөө
- Дотоодын чадавхийг хөгжүүлэх үүрэг, амлалтын тухай мэдээлэл
- Бүтээгдэхүүн, үйлчилгээг тогтмол сайжруулах чадавхитай гэдгээ нотлох мэдээлэл
Санамж: Компани нь уг “Тендерт оролцох хүсэлт”-ийн сонгон шалгаруулалтанд шалгарсан Ханган нийлүүлэгчдээс Монгол улсад бүртгэлтэй аж ахуй нэгжээр эсвэл Монгол улсад бүртгэлтэй аж ахуй нэгж байгуулан ажиллахаар төлөвлөхийг болон Монгол дах төлөөлөгчийн газар зэргээр дамжуулан ажиллахыг шаардана.
Компани нь боломжит нийлүүлэгчдээс зөвхөн Тендерт оролцох хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь нийлүүлэгчдээс ямар нэг бараа, ажил, үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
Холбогдох материалыг Англи ба/эсвэл Монгол хэлээр бэлдэж 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 17:00 цагаас (Улаанбаатарын цаг) өмнө OTUGRFxBox@ot.mn хаягаар (цахим шуудангийн гарчигт HNL1-M-1051 –“Гүний уурхайн агааржуулалтын сэнс” гэж бичиж) ирүүлнэ үү.
Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй. Компани нь энэхүү Тендерт оролцох хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй. “Оюу толгой” компани нь зөвхөн шаардлага хангасан эсвэл цаашдын шалгаруулалтанд оруулахаар сонгосон ханган нийлүүлэгчидтэй эргэж холбогдоно.
Өмнө нь “Оюу толгой” компанийн Нийлүүлэгчийн мэдээллийн санд бүртгүүлж байгаагүй ханган нийлүүлэгч http://oyutolgoi.achillesapac.com/mn/ холбоосоор орж бүртгүүлнэ үү.
Leave a Reply
You must be logged in to post a comment.