“Оюу толгой” ХХК (цаашид ‘Компани’ гэх) туршлага бүхий боломжит компаниудыг “Барилгын зураг төсөл орчуулах, зөвшөөрөл авах үйлчилгээ” үзүүлэхтэй холбоотой Тендерт оролцох хүсэлт ирүүлэхийг урьж байна.
Үйлчилгээ үзүүлэгч нь дараах бараа эсвэл ажил, үйлчилгээг ханган нийлүүлэх шаардлагатай ба үүгээр хязгаарлагдахгүй:
1. Барилгын зураг төслийг (түүний дотор гүйцэтгэлийн зураг) англи хэлнээс монгол хэл рүү орчуулж, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэх.
2. Барилгын зургийг экспертизээр оруулан холбогдох төрийн байгууллагаар батлуулах:
2.1 Онцгой байдлын ерөнхий газар;
2.2 Барилгын хөгжлийн төв (БХТ);
3. Орчуулга, зөвшөөрөл авах явцад зураг төсөлтэй холбоотой техник асуудлаар Оюу Толгойн Гүний уурхайн төслийн Зөвшөөрөл хариуцсан багтай хамтарч ажиллан тодруулга авах;
4. Барилгын явцад зураг төслийн зохиогчийн хяналт тавих, ашиглалтанд оруулах комиссийн үйл ажиллагаанд оролцох;
5. Батлагдсан зураг төслийг архивлах үйлчилгээ.
Үйлчилгээ үзүүлэх компани нь дараахь тусгай зөвшөөрөлтэй байна:
1.2 Барилгын зураг төслийн тусгай зөвшөөрөл:
o 1.2.1; 1.2.2; 1.2.4; 1.2.5; 1.2.6; 1.2.7;
1.3 Инженерийн зураг төслийн тусгай зөвшөөрөл:
o 1.3.1; 1.3.2; 1.3.3; 1.3.4; 1.3.5; 1.3.6;
Үйлдвэрлэлийн зураг төслийн тусгай зөвшөөрөл:
o 1.5.1.
Үйлчилгээ үзүүлэгч нь дараах бичиг баримтыг бүрдүүлж ирүүлэх шаардлагатай:
- Компанийн танилцуулга / брошур
- Компанийн Улсын бүртгэлийн гэрчилгээ
- Өмнөх туршлагын мэдээлэл болон гүйцэтгэсэн ажлын талаар лавлагаа тодорхойлолт
- Шаардлагатай тусгай зөвшөөрлүүдийн хуулбар.
- Шаардлагатай хүний нөөц, гол мэргэжилтнүүдийн танилцуулга ба компанийн бүтэц зохион байгуулалтын бүдүүвч зураг.
- Хавсралтуудад заасан бусад шаардлагатай баримт бичгүүд (Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчин, чанарын бодлого, төлөвлөгөө гэх мэт).
Компани нь боломжит ханган нийлүүлэгчдээс зөвхөн Тендерт оролцох хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бараа, ажил, үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
Холбогдох материалыг Англи ба/эсвэл Монгол хэлээр бэлдэж 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 17:00 цагаас (Улаанбаатарын цагаар) өмнө OTUGRFxBox@ot.mn хаягаар (цахим шуудангийн гарчигт тендерийн дугаар – тендерийн нэр гэж бичиж) ирүүлнэ. Хэрэв танд энэ тендерийн талаар ямар нэг асуулт байвал, OTUGRFxBox@ot.mn хаягаар (цахим шуудангийн гарчигт: Асуулт – тендерийн дугаар – тендерийн нэр гэж бичиж) 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 17:00 цагаас (Улаанбатарын цагаар) өмнө асууна уу.
Компани нь энэхүү ажлын хүрээнд гэрээ байгуулахдаа Монголын талын оролцоог илүү дэмжих бодлогыг баримтална.
Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй. Компани нь энэхүү Тендерт оролцох хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй. “Оюу толгой” компани нь зөвхөн шаардлага хангасан эсвэл цаашдын шалгаруулалтанд оруулахаар сонгосон ханган нийлүүлэгчидтэй эргэж холбогдоно.
Өмнө нь “Оюу толгой” компанийн Нийлүүлэгчийн мэдээллийн санд бүртгүүлж байгаагүй ханган нийлүүлэгч http://oyutolgoi.achillesapac.com/mn/ холбоосоор орж бүртгүүлнэ үү.
“ОЮУ ТОЛГОЙ” ХХК
ГҮНИЙ УУРХАЙН ТӨСЛИЙН ХАНГАМЖИЙН ХЭЛТЭС
Leave a Reply
You must be logged in to post a comment.