Талбайн бэлтгэл болон үндсэн ажлуудын 2-р үе шат

“Оюу толгой” ХХК (цаашид ‘Компани’ гэх) нь туршлага бүхий боломжит компаниудыг “Талбайн бэлтгэл болон үндсэн ажлуудын 2-р үе шат” холбоотой Тендерт оролцох хүсэлт ирүүлэхийг урьж байна.

Гүйцэтгэгч нь Босоо ам #2 орчмын уурхайн газрын бэлтгэл болон үндсэн ажлыг хариуцаж гүйцэтгэх юм. Энэхүү уурхай газрын талбайн хэмжээ нь ойролцоогоор 250,000 м2 бөгөөд Босоо ам #2, Босоо ам #3 болон Босоо ам #5-ийн дэд бүтцийн туслах, мөн Офис, уурхайн ажилчдын хувцас солих газар, босоо амны халаалт, босоо амны нэвтрэлт, гүний уурхайн агааржуулалтын систем, мөн түүнчлэн түлшний болон зуурмаг шүршилтийн байгууламж зэргийг багтаасан байна. Энэхүү хамрах хүрээ нь ерөнхий газар шорооны ажил, талбай тус бүрт гол гол үйлчилгээг үзүүлэх ажлуудыг багтаасан байх зорилготой. Энэ нь тус ажилтай холбоотой 1-р үе шатны үргэлжлэл бөгөөд үүнд дараахь ажлууд орно:
  1. Дотоодын гүйцэтгэгчийн ажилчдыг уурхайн талбарт аваачих;
  2. Ерөнхий газар шорооны ажил;
  3. Насос, шугам хоолойн угсралт суурилуулалт;
  4. Цахилгаан тоног төхөөрөмж, кабель шугамны угсралт суурилуулалт;
  5. Газар доорхи шугам сүлжээний хонгилын агааржуулалтын систем;
  6. Бохирын систем;
  7. Халаалтын түгээх систем
Компани нь боломжит нийлүүлэгчдээс зөвхөн Тендерт оролцох хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь нийлүүлэгчдээс ямар нэг бараа, ажил, үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
Холбогдох материалыг Англи хэл дээр бэлдэж 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 17:00 цагаас (Улаанбаатарын цаг) өмнө OTUGRFxBox@ot.mn хаягаар (цахим шуудангийн гарчигт: HNL1-C-001B Талбайн бэлтгэл болон үндсэн ажлуудын 2-р үе шат гэж бичиж) ирүүлнэ үү.
Сонирхогч талын материалы зөвхөн цахим хэлбэрээр хүлээн авах болно.
Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй. Компани нь энэхүү Тендерт оролцох хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй. “Оюу толгой” компани нь зөвхөн шаардлага хангасан эсвэл цаашдын шалгаруулалтанд оруулахаар сонгосон ханган нийлүүлэгчидтэй эргэж холбогдоно.
Өмнө нь “Оюу толгой” компанийн Нийлүүлэгчийн мэдээллийн санд бүртгүүлж байгаагүй ханган нийлүүлэгч http://oyutolgoi.achillesapac.com/mn/ холбоосоор орж бүртгүүлнэ үү.
Хэрэв таньд тендертэй холбоотой асуух тодруулах зүйл байгаа бол, дараахь хаягаар: OTUGRFxBox@ot.mn (цахим шуудангийн гарчигт: Асуулт: Тендерийн дугаар – Тендерийн нэр гэж хаяглана) 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 17:00 цагаас (Улаанбаатарын цаг) өмнө ирүүлнэ үү.
Тайлбар: Жэйкобс Инжиниринг Сингапур ХХК (цаашид “Жэйкобс” гэх) нь хэд хэдэн багцын инженерчлэл, хангамж гэх мэт Төсөлтэй холбоотой чиглэлээр Компанийн гүйцэтгэгчээр ажиллаж байгаа болно. Жэйкобс нь Компанийн өмнөөс урьдчилсан шалгаруулалтыг явуулах болно.