“Оюу толгой” ХХК (цаашид ‘Компани‘ гэх) туршлага бүхий нийлүүлэгч компаниудыг “Гүний уурхайн №4 зуурмагийн цехийн дэд бүтэц”-н ажилд холбоотой Тендерт оролцох хүсэлт ирүүлэхийг урьж байна.
Нийлүүлэгч нь багадаа 60м3/ц хүчин чадал бүхий хос зуурмагийн цехийн үйл ажиллагаанд шаардагдах дэд бүтцийн ажлын зураг төсөл, барилга угсралт, ашиглалтанд оруулах ажлуудыг гүйцэтгэнэ. Гэрээлэгч нь дараах бараа, ажил, үйлчилгээг ханган нийлүүлэх шаардлагатай бөгөөд зөвхөн үүгээр хязгаарлагдахгүй:
- Цемент хадгалах, ачиж буулгах байгууламж
- Дөрвөн улиралд ашиглах боломжтой зуурмагийн орц материал хадгалах болон ачиж буулгах байгууламж
- Дөрвөн улиралд ашиглах боломжтой хольц бодис хадгалах, ачиж буулгах байгууламж
- Дөрвөн улиралд ашиглах боломжтой сламп /конусан суулт/ талбай
- Зуурмаг тээвэрлэх миксер хадгалах байгууламж/гарааш (Дөрвөн улиралд ашиглах боломжтой)
- Завсар үйлчилгээний газар
- Оффис, хяналтын өрөө
- Ус дамжуулах систем, халаагч болон хөргөгч
- Салхивч агааржуулалт
Компани нь боломжит нийлүүлэгчдээс зөвхөн тендерт оролцох хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь нийлүүлэгчдээс ямар нэг бараа, ажил, үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
Компани нь энэхүү ажлын цар хүрээтэй холбоотой ямар ч гэрээнд Монгол Улсын (Монголын талын) оролцоо чухал байхыг шаардана.
Хавсралт дахь урьдчилсан шалгаруулалтын асуумжийг Англи хэлээр бөглөн бэлдэж 2016 оны 9-р сарын 07-ны өдрийн 17:00 цаг (Улаанбаатарын цаг)-аас өмнө otugrfxbox@ot.mn хаяг (цахим шуудангийн гарчиг: CW2101226–Design and Construction of Batch Plant #4 Hard Infrastructure)-т ирүүлнэ үү.
Сонирхсон нийлүүлэгчдийн материалыг зөвхөн электрон хэлбэрээр хүлээн авна.
Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй. Компани нь энэхүү тендерт оролцох хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй. “Оюу толгой” компани зөвхөн шаардлага хангасан, эсвэл цаашдын шалгаруулалтад оруулахаар сонгосон ханган нийлүүлэгчидтэй эргэж холбогдоно.
Өмнө нь “Оюу толгой” компанийн Нийлүүлэгчийн мэдээллийн санд бүртгүүлж байгаагүй ханган нийлүүлэгч http://oyutolgoi.achillesapac.com/mn/ холбоосоор орж бүртгүүлнэ үү.
Санамж: Жэйкобс (Jacobs Engineering Singapore Pte Ltd) нь Компанитай байгуулсан гэрээний дагуу Оюу Толгойн гүний уурхайн Төсөлд зураг төсөл, ханган нийлүүлэлт, барилга угсралтын менежмент зэрэг үйлчилгээ үзүүлж байгаа компани бөгөөд урьдчилсан шалгаруулалтын ажлыг Компанийг төлөөлөн гүйцэтгэнэ.
Leave a Reply
You must be logged in to post a comment.