“Оюу толгой” ХХК (цаашид ‘Компани‘ гэх) туршлага бүхий нийлүүлэгч компаниудыг “Гүний уурхайн №4 зуурмагийн цехийн ашиглалт, засвар үйлчилгээ”-ний ажилд холбоотой Тендерт оролцох хүсэлт ирүүлэхийг урьж байна.
Гэрээлэгч нь дараах бараа, ажил, үйлчилгээг ханган нийлүүлэх шаардлагатай бөгөөд зөвхөн үүгээр хязгаарлагдахгүй:
- Бүрэн автомат, хяналтын систем бүхий хос зуурмагийн цехийн дизайн болон ханган нийлүүлэлт;
- Зуурмагийн цехийг угсрах, өгөгдсөн дэд бүтцэд холбох;
- Зуурмагийн цехийг ашиглалтанд оруулах, ашиглалт, засвар үйлчилгээ;
- Бутлуурын цехийн дизайн, ханган нийлүүлэлт, угсралт, ашиглалтад оруулах болон ашиглалт;
- Бетон, шүршдэг бетонд хэрэглэгдэх, төслийн шаардлагыг хангасан цемент, файбер болон бусад хольц бодисуудыг ханган нийлүүлэх;
- Зуурмаг үйлдвэрлэхэд шаардагдах орц бүтээгдэхүүнийг хүлээн авах хадгалах, тээвэрлэх, ангилах байгууламжийн ашиглалт ба засвар үйлчилгээ;
- Одоо ашиглаж байгаа зуурмагийн цех №3-ын ашиглалт (шаардлагатай тохиолдолд);
- Уурхайн барилгын ажилд шаардагдах зуурмагийг тээвэрлэх миксерийн ханган нийлүүлэлт, ашиглалт ба засвар үйлчилгээ;
- Хайрга, элс, дүүргэлтийн материал бутлах ба ханган нийлүүлэх;
- Оюу толгой уурхайн хэмжээнд тохирох тээврийн хэрэгслийг ашиглан зуурмагийг тээвэрлэн хүргэх;
- Өгөгдсөн овоолгоос авах орц материалаас дээжлэн шинжилгээ хийх;
- Зуурмагийн шинжилгээ: Үүнд хэлбэржсэн бетоноос цилиндр, конусан суулт, агшилт, нэгжийн жин, агаарын агууламж болон зуурмагийн температур. \
Компани нь боломжит нийлүүлэгчдээс зөвхөн тендерт оролцох хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь нийлүүлэгчдээс ямар нэг бараа, ажил, үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
Компани нь энэхүү ажлын цар хүрээтэй холбоотой ямар ч гэрээнд Монгол Улсын (Монголын талын) оролцоо чухал байхыг шаардана.
Хавсралт дахь урьдчилсан шалгаруулалтын асуумжийг англи хэлээр бөглөн бэлтгэж 2016 оны 9-р сарын 26-ны өдрийн 17:00 цаг (Улаанбаатарын цаг)-аас өмнө otugrfxbox@ot.mn хаяг (имэйл гарчиг: CW2099529 Batch Plant 4: Operation and Maintenance)-т ирүүлнэ үү.
Сонирхсон нийлүүлэгчдийн материалыг зөвхөн электрон хэлбэрээр хүлээж авна.
Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй. Компани нь энэхүү тендерт оролцох хүсэлт бэлтгэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй. “Оюу толгой” компани зөвхөн шаардлага хангасан, цаашдын шалгаруулалтад оруулахаар сонгосон ханган нийлүүлэгчидтэй эргэж холбогдоно.
Өмнө нь “Оюу толгой” компанийн Нийлүүлэгчийн мэдээллийн санд бүртгүүлж байгаагүй ханган нийлүүлэгч http://oyutolgoi.achillesapac.com/mn/ холбоосоор орж бүртгүүлнэ үү.
Санамж: Жэйкобс (Jacobs Engineering Singapore Pte Ltd) нь Компанитай байгуулсан гэрээний дагуу Оюу толгойн гүний уурхайн төсөлд зураг төсөл, ханган нийлүүлэлт, барилга угсралтын менежмент зэрэг үйлчилгээ үзүүлж байгаа компани бөгөөд урьдчилсан шалгаруулалтын ажлыг Компанийг төлөөлөн гүйцэтгэнэ
Leave a Reply
You must be logged in to post a comment.