“Оюу толгой” ХХК (цаашид ‘Компани‘ гэх) туршлага бүхий боломжит компаниудыг “Бетон зуурмагийн хэв хашмалын тос” нийлүүлэхтэй холбоотой Үнийн санал ирүүлэхийг урьж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг энэхүү зарын Хавсралт 1-ийг харна уу. Холбогдох материалыг 2016 оны наймдугаар сарын 31-ны өдрийн 17:00 цагаас өмнө otugrfxBox@ot.mn CW2102559 Бетон зуурмагийн хэв хашмалын тос нийлүүлэх гэж бичиж ирүүлнэ үү.

Энэхүү Санал авах хүсэлт нь дараах баримт бичгүүдээс бүрдэнэ. Үүнд:

ХАВСРАЛТ 1: Ажлын цар хүрээ

ХАВСРАЛТ 2: Гүйцэтгэгчийн асуулт, тодруулгын маягт

ХАВСРАЛТ 3: Ерөнхий нөхцөл

ХАВСРАЛТ 4: Үнийн саналын маягт

ХАВСРАЛТ 5: Гүйцэтгэгчийн санааг зовоож буй асуудлуудын бүртгэл

Хэрэв танд энэ тендерийн талаар ямар нэг асуулт байвал, otugrfxbox@ot.mn Асуулт – CW2102559Бетон зуурмагийн хэв хашмалын тос нийлүүлэх гэж бичиж 2016 оны наймдугаар сарын 25-ны өдрийн 17:00 цагаас (Улаанбатарын цагаар) өмнө асууна уу.

Компани нь энэхүү Үнийн санал бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй. Компани нь боломжит нийлүүлэгчдээс зөвхөн Үнийн санал хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь нийлүүлэгчдээс ямар нэг бараа, ажил, үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.