Агуулахын бараа материал тээвэрлэх төхөөрөмж нийлүүлэх тухай

“Оюу толгой” ХХК “цаашид ‘Компани’ гэх” туршлага бүхий боломжит компаниудыг “HYSTER маркийн 28 тоннын даацтай сэрээт ачигч нийлүүлэхтэй холбоотой тендерт оролцох хүсэлт ирүүлэхийг урьж байна.

Нийлүүлэгч нь дараах бараа эсвэл ажил, үйлчилгээг ханган нийлүүлэх шаардлагатай боловч эдгээрээр хязгаарлагдахгүй:

  1. Cummins хөдөлгүүрээр тоноглосон, 28 тоннын даацтай “HYSTER H28XM-12” маркийн сэрээт ачигч нийлүүлэх;
  2. Нийлүүлсэн төхөөрөмждөө баталгаат хугацаа өгөх, борлуулалтын дараах сэлбэг хэрэгслийн нөөцөөр хангах.
  3. Гаалийн татвар, НӨАТ болон бусад шаардлагатай тусгай зөвшөөрөл, хураамж, татваруудыг хариуцан Оюу толгойн уурхай руу тээвэрлэх зардлыг төлөх.
  4. Нийлүүлсэн тоног төхөөрөмж нь Оюу толгойн уурхайн гадаргуун тоног төхөөрөмжийн стандартад нийцсэн байх.

Нийлүүлэгч нь дараах бичиг баримтыг бүрдүүлж ирүүлэх шаардлагтай:

  1. Компанийн танилцуулга (товхимол).
  2. Компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ.
  3. Ижил төстэй тоног төхөөрөмж нийлүүлж байсан өмнөх ажлын талаарх мэдээлэл болон өмнөх харилцагчийн тодорхойлолт байгаа бол ирүүлэх.
  4. Энэхүү нийлүүлэлтийг хийхтэй холбоотой тусгай зөвшөөрөл, дилерийн зөвшөөрөл болон хамтын ажиллагааны гэрээ г.м.
  5. Шаардлагатай хүний нөөц, гол мэргэжилтнүүдийн танилцуулга болон компанийн бүтэц зохион байгуулалтын диаграм (шаардлагатай бол)

Компани нь боломжит нийлүүлэгчдээс зөвхөн тендерт оролцох хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа бөгөөд энэ нь нийлүүлэгчдээс ямар нэг бараа, ажил, үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.

Холбогдох материалыг англи, эсвэл монгол хэл дээр бэлтгэж 2016 оны есдүгээр сарын 26-ны өдрийн 14:00 цагаас (Улаанбаатарын цагаар)-аас өмнө OTUGRFxBox@ot.mn хаягаар (цахим шуудангийн гарчигт Tender number – HNL1-M-1380K, HYSTER Forklift 28 ton гэж бичих) ирүүлнэ.

Компани нь энэхүү ажлын хүрээнд аль ч гэрээнд Монголын талын оролцоо ач холбогдолтой гэдгийг онцолж байна.

Хэрэв танд энэхүү тендерийн талаар ямар нэг асуулт байвал OTUGRFxBox@ot.mn хаягаар (цахим шуудангийн гарчигт: Асуулт – Tender number – HNL1-M-1380K, HYSTER Forklift 28 ton гэж бичиж) 2016 оны есдүгээр сарын 26-ны өдрийн 14:00 цагаас (Улаанбаатарын цагаар)-аас өмнө лавлана уу.

Компани нь дутуу, заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй. Компани нь энэхүү тендерт оролцох хүсэлт бэлтгэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй. “Оюу толгой” компани нь зөвхөн шаардлага хангасан, цаашдын шалгаруулалтад оруулахаар сонгосон ханган нийлүүлэгчидтэй эргэж холбогдоно.

Өмнө нь “Оюу толгой” компанийн Нийлүүлэгчийн мэдээллийн санд бүртгүүлж байгаагүй ханган нийлүүлэгч http://oyutolgoi.achillesapac.com/en/ холбоосоор орж бүртгүүлнэ үү.

Тэмдэглэл: Jacobs Engineering Singapore Pte Ltd (Jacobs) нь газар доорх бүтээн байгуулалтын инженерийн хангамжийн болон барилга угсралтын удирдлагын (EPCM) үйлчилгээг хангахаар гэрээ хийсэн болно. Jacobs нь компанийн нэрийн өмнөөс эхний шатны сонгон шалгаруулалтыг хариуцна.