Агуулахын бараа материал тээвэрлэх төхөөрөмж нийлүүлэх тухай – KENWORTH Trucks

“Оюу толгой” ХХК “цаашид ‘Компани’ гэх” туршлага бүхий боломжит компаниудыг “Kenworth” маркийн ачааны машин нийлүүлэхтэй холбоотой тендерт оролцох хүсэлт ирүүлэхийг урьж байна.

Нийлүүлэгч нь дараах бараа, ажил, үйлчилгээг ханган нийлүүлэх шаардлагатай боловч эдгээрээр хязгаарлагдахгүй:

  1. Cummins хөдөлгүүр, Allison дамжуулагчаар тоноглосон “KENWORTH T370” маркийн намхан тэвштэй ачааны машин 1 ш;
  2. Замын ажил, буулгагч талбайн инженерийн ажилд тохиромжтой Cummins хөдөлгүүр, Allison дамжуулагчаар тоноглосон байх.
  3. 2~3000 галлоны даац бүхий “KENWORTH” маркийн усны машин. Замын ажил, буулгагч талбайн инженерийн ажилд тохиромжтой Cummins хөдөлгүүр, Allison дамжуулагчаар тоноглосон байх.
  4. Нийлүүлсэн төхөөрөмждөө баталгаат хугацаа өгөх, борлуулалтын дараах сэлбэг хэрэгслийн нөөцөөр хангах.
  5. Гаалийн татвар, НӨАТ болон бусад шаардлагатай тусгай зөвшөөрөл, хураамж, татварыг хариуцан Оюу толгойн уурхай руу тээвэрлэх зардлыг төлөх.
  6. Нийлүүлсэн тоног төхөөрөмж нь Оюу толгойн уурхайн гадаргуун тоног төхөөрөмжийн стандартад нийцсэн байх.

Нийлүүлэгч нь дараах бичиг баримтыг бүрдүүлж ирүүлэх шаардлагатай:

  1. Компанийн танилцуулга (товхимол).
  2. Компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ.
  3. Ижил төстэй тоног төхөөрөмж нийлүүлж байсан өмнөх ажлын талаарх мэдээлэл болон өмнөх харилцагчийн тодорхойлолт байгаа бол ирүүлэх.
  4. Энэхүү нийлүүлэлтийг хийхтэй холбоотой тусгай зөвшөөрөл, дилерийн зөвшөөрөл болон хамтын ажиллагааны гэрээ г.м.
  5. Шаардлагатай хүний нөөц, гол мэргэжилтнүүдийн танилцуулга болон компанийн бүтэц зохион байгуулалтын диаграм (шаардлагатай бол)

Компани нь боломжит нийлүүлэгчдээс зөвхөн тендерт оролцох хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа бөгөөд энэ нь нийлүүлэгчдээс ямар нэг бараа, ажил, үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.

Холбогдох материалыг англи, эсвэл монгол хэл дээр бэлтгэж 2016 оны есдүгээр сарын 26-ны өдрийн 14:00 цаг (Улаанбаатарын цагаар)-аас өмнө OTUGRFxBox@ot.mn хаягаар (цахим шуудангийн гарчигт Тендерийн дугаар – HNL1-M-1380Е, KENWORTH ачааны машин гэж бичих) ирүүлнэ.

Компани нь энэхүү ажлын хүрээнд аль ч гэрээнд Монголын талын оролцоо ач холбогдолтой гэдгийг онцолж байна.

Хэрэв танд энэхүү тендерийн талаар ямар нэг асуулт байвал OTUGRFxBox@ot.mn хаягаар (цахим шуудангийн гарчигт: Асуулт – Тендерийн дугаар – HNL1-M-1380Е, KENWORTH ачааны машин гэж бичиж) 2016 оны есдүгээр сарын 26-ны өдрийн 14:00 цаг (Улаанбаатарын цагаар)-аас өмнө лавлана уу.

Компани нь дутуу, заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй. Компани нь энэхүү тендерт оролцох хүсэлт бэлтгэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй. “Оюу толгой” компани нь зөвхөн шаардлага хангасан, цаашдын шалгаруулалтад оруулахаар сонгосон ханган нийлүүлэгчидтэй эргэж холбогдоно.

Өмнө нь “Оюу толгой” компанийн Нийлүүлэгчийн мэдээллийн санд бүртгүүлж байгаагүй ханган нийлүүлэгч http://oyutolgoi.achillesapac.com/en/ холбоосоор орж бүртгүүлнэ үү.

Тэмдэглэл: Jacobs Engineering Singapore Pte Ltd (Jacobs) нь газар доорх бүтээн байгуулалтын инженерийн хангамжийн болон барилга угсралтын удирдлагын (EPCM) үйлчилгээг хангахаар гэрээ хийсэн болно. Jacobs нь компанийн нэрийн өмнөөс эхний шатны сонгон шалгаруулалтыг хариуцна.