EOI – Оролцох сонирхол хүлээн авах

Хэрэв та өөрийн бараа, үйлчилгээг “Оюу толгой”-д ханган нийлүүлэх сонирхолтой бол доорх оролцох сонирхол хүлээн авах жагсаалтыг харна уу. “Оюу толгой” нь Монгол Улсад ханган нийлүүлсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний төлбөрийг төгрөгөөр хийдэг бөгөөд ханган нийлүүлэгчид Монгол Улсад бүртгэлтэй байхыг дэмждэг.

Оролцох сонирхол илэрхийлэх болон тендерт оролцохын өмнө дараах холбоосоор орж ханган нийлүүлэгчээр бүртгүүлнэ үү http://ot.mn/register-as-a-supplier/

Оролцох сонирхол хүлээн авах тухайEOI“Оролцох сонирхол хүлээн авах тухай” нь зах зээл судлах аргачлал бөгөөд ирээдүйд худалдан авах хэрэгцээт бараа болон үйлчилгээг нийлүүлэх зах зээлийн сонирхол, бэлэн байдал, чадавхийг судлах арга хэрэгсэл юм. Хүлээн авсан мэдээллийг худалдан авалтын стратеги боловсруулахад ашигладаг. “Оролцох сонирхол хүлээн авах” арга хэрэгсэл нь тендерийн баримт бичиг биш юм.Оролцох сонирхол нь тендерт оролцогчдын жагсаалтыг үүсгэхэд хэрэглэгддэг ба ялангуяа Оюу Толгой-той хамтарч ажиллаж байгаагүй ханган нийлүүлэгчдэд ач холбогдолтой.

АНХААРУУЛГА!

Бусад цахим хуудсууд Оюу Толгой компанийн Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн авах болон Тендерийн бичиг баримтуудыг цахим хуудсандаа төлбөртэй тавьж байгааг Оюу Толгой компани анхааралдаа авсан болно. Энэхүү цахим хуудсуудад “Оюу Толгой” компани зөвшөөрөл олгоогүй болно. Оюу Толгойн тендерийн бичиг баримтууд болон мэдээлэл нь зөвхөн Оюу Толгой ХХК-ний цахим хуудаст үнэ төлбөргүйгээр байрладаг ба уг зөвшөөрлийг аливаа гуравдагч талд олгодоггүй болно. Дээрхтэй адил хууль бус үйлдэлтэй тохиолдсон үедээ таныг төлбөр төлөхгүй байхыг зөвлөхийн зэрэгцээ Оюу Толгой ХХК-ний рrocurement@ot.mn холбоосоор бидэнд мэдэгдэнэ үү.