Оюу Толгой ХХК-ийн бүхий л үйл ажиллагаа нь Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны (ЭМААБО) талаарх хүлээсэн үүрэгтэй салшгүй холбоотой юм. ЭМААБО-ны үр дүнтэй менежментийг хэрэгжүүлэх нь бидний бизнесийн гол зорилго болно.
Оюу толгойн нийт ажиллагсад, түүнд хамтран оролцогсдын сайн сайхны төлөө энэхүү бодлогыг хэрэгжүүлэх, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийн тулд бид ЭМААБО-ны менежментийн тэргүүлэх туршлагыг нэвтрүүлэх мөн осол аюулгүй, эрүүл ажлын байрыг бий болгох үүрэг амлалт авч байна.
Бидний зорилт | Зорилтод хүрэх арга хэмжээ |
---|---|
ЭМААБО-ны гүйцэтгэлийн үр дүнтэй байдал, үйл ажиллагааны байнгын сайжруулалтыг хангах | Нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн эмаабо-ны удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэх, өөрийн бараа үйлчилгээ нийлүүлэгчид болон худалдан авагчдад энэхүү тогтолцоог хэрэгжүүлэх нөхцлийг бүрдүүлэх.монгол улсын болон бусад шаардлага, iso 14001 байгаль орчны удирдлагын тогтолцоо, ohsas 18001 хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны баталгаажуулалтын хүрээнд ажиллах. |
Хариуцлага ба үйл ажиллагааны ил тод байдлын зарчмыг баримтлах | Монгол улсын холбогдох хууль, тогтоомж, компанийн дотоод стандартуудыг мөрдөх, бусад үүрэг амлалтуудыг биелүүлэх. |
ЭМААБО-ны осол, гэмтэл/өвчлөл, байгаль орчны бохирдлоос сэргийлж, тогтвортой хөгжлийг дэмжих | Амь нас эрсдэх, хөдөлмөрийн чадвар бүрмөсөн алдах гэмтэл/өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн бодлого хэрэгжүүлэх.эмаабо-нд үзүүлэх сөрөг нөлөөллийг илрүүлэх, бууруулах.эмаабо-нд ээлтэй шийдлийг олж, тодорхойлох, бодитоор хэрэгжүүлэх. |
Компанийн ЭМААБО-ны зорилго, зорилтуудыг биелүүлэх | Хэмжиж болохуйц зорилго, зорилтуудыг тавьж, түүний хэрэгжилтийг тогтмол хянах, үр дүнг оролцогч талуудад мэдээлэх.говийн бүсийн биологийн олон янз байдалд эерэг нөлөө ахиу үзүүлэх биологийн олон янз байдлыг хамгаалах төлөвлөгөөг хэрэгжүүлэх. |
Компанийн зүгээс бүх ажиллагсад ба гэрээт ажилтнуудад эерэг ухамсар бий болгох, дэмжлэг үзүүлэх | Амь нас хамгаалах дүрмийн хэрэгжилтийг хангаж, хүн бүрт таниулах.аюултай гэж үзсэн ажлыг дариу зогсоодог төлөвшлийг ажилтан бүрт бий болгох.компаний удирдах боловсон хүчнийг сургаж хөгжүүлэх, эмаабо-г тэдний үйл ажиллагаанд нэгтгэх.эмаабо-ны гүйцэтгэлийг сайжруулахад чиглэсэн төсөл, санаачлагуудыг дэмжих, урамшуулах.компаний бүх ажиллагсад ажил үүргээ гүйцэтгэх, эмаабо-ны зорилгод хүрч ажиллах бололцоо олгох зорилгоор тэднийг эмаабо-ы сургалтад хамруулах.ажилтан, гэрээт гүйцэтгэгч болон ханган нийлүүлэгчид эмаабо-ны гүйцэтгэлийг сайжруулахад оролцох оролцоог дэмжих. |
Байгалийн нөөц баялгийг хайр гамтай ашиглах, хүний үйл ажиллагааны улмаас үүссэн хоёрдогч түүхий эд, материалд хариуцлагатай хандах | Байгалийн нөөц баялгийг (усны нөөц) зүй зохистой ашиглах талаар тодорхой зорилго тавих, түүнд хүрэхийн тулд байнга үйл ажиллагаагаа сайжруулах, нөөцийг хайр гамтай зарцуулах.3r буюу багасгах, дахин ашиглах ба дахин боловсруулах замаар хог хаягдал болон бохирдлыг бууруулах. |
Орон нутгийн иргэд болон оролцогч талуудтай урт хугацааны найрсаг харилцаа холбоо тогтоох замаар бидний эрхэлж буй уул уурхайн үйл ажиллагаа орон нутгийн иргэдийн амьдрал болон байгаль орчинд үр өгөөжтэй өвлөгдөн үлдэх нөхцлийг бүрдүүлэх | Тогтвортой хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлэх, орчны хяналт шинжилгээний ажилд нутгийн иргэдийг хамтран оролцуулах. |