Шинэ төгсөгчийн хөтөлбөр

Шинэ төгсөгчийн хөтөлбөр нь их сургуулиа төгсөөд удаагүй байгаа шинэхэн төгсөгчдөд ажлын туршлага олгож, тэднийг сорих, хөгжүүлэх, туршлагатай зөвлөхүүдтэй холбож дадлагажуулах замаар үндэсний шилдэг техникийн мэдлэг бүхий боловсон хүчнийг бэлтгэхэд чиглэсэн 4 жилийн хугацаатай хөтөлбөр юм.

Хөтөлбөрийн бүрэлдэхүүн:

  • Коучинг, Менторшип
  • Гүйцэтгэлийн удирдлага, үнэлгээ хийх байнгын явц
  • Техникийн болон мэргэжлийн өсөлт, хөгжил
  • Манлайллын хөгжил
  • Рио Тинто компаниас хэрэгжүүлдэг глобал Шинэ төгсөгчийн хөтөлбөрт хамрагдах боломж
  • Дэлхийн хэмжээний цахим сургалтын материал болон коучинг систем
  • РТ-н бусад салбарын Шинэ төгсөгчидтэй холбогдож, туршлага хуваалцах боломж

Ерөнхий шаардлага:

  • Магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийг 2017-2018 онд төгссөн байх
  • Голч 3.2, түүнээс дээш (4 онооны шатлалаар)

Бид хөтөлбөрийн зарыг бизнесийн хэрэгцээ, шаардлагад үндэслэн жил бүрийн 5-6 сард зарладаг.

2018 оны мэргэжлийн чиглэл:
*Мэргэжлийн чиглэлийг жил бүр хянана

  • Механикийн инженер
  • Цахилгааны инженер
  • Боловсруулалтын инженер
  • Уул уурхайн инженер
  • Геотехникийн инженер
  • Хүний нөөц

Сонгон шалгаруулах үйл явц:

Шинэ төгсөгчдийг дараах 4 үе шатаар сонгон шалгаруулдаг. Өргөдөл гаргагч нь хөтөлбөрт амжилттай хамрагдахын тулд эдгээр үе шатуудад бүгдэд нь оролцож, үе шат нэг бүрийн тавигдах шаардлага, босго үзүүлэлтийг давж гарсан байх шаардлагатай. Хэрэв өргөдөл гаргагч нь тухайн шатанд тэнцээгүй тохиолдолд дараагийн шатруу орох боломжгүй болно.

*Pymetrics системийн талаарх мэдээллийн ЭНД дарж харна уу
*HireVue системийн талаарх мэдээллийн ЭНД дарж харна уу