Хандив ба ивээн тэтгэлэг

“Оюу толгой” компани нь Олон Улсын Стандартын Байгууллагын “ISO26000: Нийгмийн хариуцлагын зөвлөмж” болон Олон Улсын Санхүүгийн Корпораци, Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк зэрэг байгууллагуудаас гаргасан удирдамжид үндэслэн компанийн нийгмийн хариуцлага журам боловсруулж, үйл ажиллагаандаа тусгаж ирсэн.

Манай компани хариуцлагатай уул уурхайн зарчмуудыг хэрэгжүүлж, нийгмийн сайн сайхан, улс орны эдийн засгийн хөгжилд урт хугацаанд үр өгөөж өгөх, бодит хувь нэмэр оруулах, тогтвортой хөгжлийн бат бэх суурийг бий болгохыг зорьдог төдийгүй компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд түүчээлэгч байхыг зорьдог.

Боловсролын чиглэлээр хэрэгжүүлсэн ажлууд
“Монгол Инженер – 2018” нэгдсэн арга хэмжээг ШУТИС-ийн Механик тээврийн сургуультай хамтран зохион байгуулав.
Крикет тоглогчдод зориулсан “Гэр асар”-ыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байгуулав.
Нарны хүүхдүүд цэцэрлэгт хандив өргөв.
Дээрэлхлийн эсрэг төслийг зорилтот 10 сургуульд хэрэгжүүлэв.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн 25-р тусгай дунд сургуульд зориулалтын цахилгаан шат барьж өгөх, шаардлагатай сургалтын хэрэглэгдэхүүн, алхаа дэмжигч төхөөрөмж, тайвшруулагчтай хонх, био суултуур, аяга тавагийн иж бүрдэл зэрэг зүйлсийг хүлээлгэж өгөв.
Гадаад харилцааны яам, Түүхийн улсын олимпиадыг зохион байгуулах дэд хороотой хамтран хилийн чанадад төрж өссөн Монгол хүүхдүүдийн дунд Монгол үндэстний эх хэл, түүх, соёл, ёс заншлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой “Эх түүхийн олимпиад”-ыг зохион байгуулав.
Дунд сургуулийн сурагчдад зориулсан TEDxYouth ESM арга хэмжээг ивээн тэтгэв.
Ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулагдсан UBMUN буюу УЛААНБААТАР ЗАГВАР НҮБ-ийн залуучуудын чуулганд дэмжлэг үзүүлж хамтран ажиллав.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ЧИГЛЭЛЭЭР ХЭРЭГЖҮҮЛСЭН АЖЛУУД
УКТЭ-ийн Бөөрний төвд 67,000,000 төгрөгийн өртөг бүхий Зүүний чиглүүлэгчтэй Допплер хэт авиан аппарат хандивлав.
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Түлэнхийн тасагт 30,000 ам долларын үнэтэй арьс нөхөх хоёр аппарат хандивлав.
Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, харааны бэрхшээлтэй хүүхдийн тусгай 116-р сургуульд IQ Air брэндийн 23 ширхэг агаар цэвэршүүлэгч хандивлав.
Нийслэлийн засаг даргын тамгын газартай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан 250 сая төгрөгийн өртөг бүхий эмнэлгийн тоног төхөөрөмжийг нийслэлийн төрөх болон дүүргийн 14 эмнэлэгт хандивласан.
Ойн хээрийн гал түймэртэй тэмцэх ажиллагаанд зориулан төрөл бүрийн техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл хандивлав.
Онцгой байдлын ерөнхий газартай хамтран “Аврагчдаа аваръя” ой хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх төслийг хэрэгжүүлэв.
БУСАД ХАНДИВ, ТУСЛАМЖУУД
186-р цэцэрлэгийн аутизмтай хүүхдүүдийн ангийг тохижуулав.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн “Хөдөлмөр” зусланд чийрэгжүүлэлтийн төхөөрөмжүүд хандивлав.
Сэргээн засах үндэсний төвийн сэтгэл зүйн өрөөг бүрэн тохижуулав.
Үндэсний баяр Наадмын ивээн тэтгэгчээр оролцов.
Уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын тэргүүлэх чуулга уулзалт болох “Дисковер Монголиа”-г ивээн тэтгэн оролцлоо.
“Монголын эдийн засгийн форум”-ыг ивээн тэтгэн оролцов.
“Оюу толгой” компани OSHMI группээс зохион байгуулдаг “Нийгмийн хариуцлагын манлайлал-2018” үндэсний форумд Платинум ивээн тэтгэгчээр оролцов.
Туул голын эрэг дагуух хогийг цэвэрлэв.
Өмнөговь аймгийн Манлай, Баян-Овоо, Ханбогд, Даланзадгад, Улаанбаатар хотод Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн зэрэг газруудад 90,000 гаруй мод, модлог ургамлын суулгацыг тарьж ургуулаад байна.
“Яарад яахав дээ”, “Дураараа бишээ дүрмээрээ” аянуудыг санаачлан, ивээн тэтгэн, дэмжин ажиллалаа.