Оюу Толгойн Хангамжийн хэлтэс нь Оюу Толгойн ашиглалтын үйл ажиллагааг дэмжин ажилладаг ханган нийлүүлэлтийн сүлжээний удирдлага юм. Энэ алба нь бизнесийн худалдан авалт, хүргэлт, тээвэр, хадгалалтын шаардлагыг бүхэлд нь хариуцан ажилладаг юм. Доор дурдсан хэсгүүдийн тасралтгүй үйл ажиллагаа нь хангамжийн үйлчилгээнээс шууд хамааралтай байдаг:
- Гүний далд уурхай;
- Ил уурхай;
- Баяжуулах үйлдвэр;
- Дэд бүтэц; болон
- Төслийн талбай болон холбогдох үйлчилгээ.
Хангамжийн хэлтэс нь доор дурдсан үндсэн багуудаас бүрдэх ба үүнд:
- Эх үүсвэр тогтоох баг
- Худалдан авалтын баг
- Агуулах хадгалалтын баг
- Үндэсний нийлүүлэгчдийг дэмжин хөгжүүлэх баг
- Дотоод тээвэр хүргэлт
- Гадаад тээвэр хүргэлт; болон
- Зардлын удирдлага ба сайжруулалтын баг.
Оюу Толгойн Хангамжийн үйл ажиллагаа нь ил тод, үндэсний ханган нийлүүлэлтийг дэмжсэн худалдан авалтын бодлогуудын дагуу, дэлхийд тэргүүлэх шилдэг туршлага, олон улсын стандартад нийцсэн байдлаар явагддаг.