“Оюу толгой” компани Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамтай байгуулсан санамж бичгийн хүрээнд 2010 оноос эхлэн 200 оюутанд дотоодын, 30 оюутанд гадаадын тэтгэлэг олгож, үндэсний чадварлаг залуу боловсон хүчнийг бэлтгэх үйл явцад хувь нэмрээ оруулахаар тохирсон бөгөөд бид энэ амлалтаа амжилттай биелүүлсэн юм.
2016 оноос эхлэн “Оюу толгой” компани компани Дотоодын тэтгэлэгт хөтөлбөрөө өөрийн санаачилгаар үргэлжлүүлэн хэрэгжүүлж байгаа бөгөөд 2010 оноос хойш нийт 315 оюутан уг тэтгэлэгт хамрагдаад байна.
Говийн тэтгэлэгт хөтөлбөр нь 2005 оноос эхлэн хэрэгжиж эхэлсэн бөгөөд одоогоор Өмнөговь аймгийн 15 сумын харьяат 379 оюутан уг тэтгэлэгт хамрагдсан байна. 2016 оноос эхлэн “Говийн Оюу Хөгжлийг Дэмжих Сан” уг хөтөлбөрийг удирдан явуулж байна.
Дотоодын тэтгэлэг | Говийн тэтгэлэг |
Хэзээ зарлагддаг: жил бүрийн 9 сарwww.ot.mn | Хэзээ зарлагддаг: жил бүрийн 8-9 сарwww.goviinoyu.mn |
Тавигдах шаардлага:Монгол улсын иргэнДотоодын магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийн 2, 3, 4-р дамжаа, өдрийн ангиГолч 3.2, түүнээс дээш (4 онооны шатлалаар)Бусад тэтгэлэгт хамрагдаагүй байх | Тавигдах шаардлага:Өмнөговь аймгийн иргэнДотоодын магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийн 2, 3, 4-р дамжаа, өдрийн ангиГолч 3.0, түүнээс дээш (4 онооны шатлалаар)Бусад тэтгэлэгт хамрагдаагүй байх |
Тэтгэлэгт:Сургалтын төлбөр, сар бүрийн тэтгэмж, хөдөө орон нутгийн оюутнуудын дотуур байрны төлбөр“Оюу толгой” ХХК-ийн Залуусын хөгжлийн хөтөлбөрт хамрагдах боломжТус компанид дадлага хийх боломж | Тэтгэлэгт:Сургалтын төлбөрТус компанид дадлага хийх боломжЗалуусын хөгжлийн хөтөлбөрт хамрагдах боломж |
Мэргэжил:ГеологиГеотехникийн инженерМаркшейдер/Геофизикийн инженерУул уурхайн инженерБоловсруулалтын инженер (хими, металлурги)Цахилгааны инженерМеханикийн инженер *Мэргэжлийн чиглэлийг жил бүр хянана | Мэргэжил:Мал аж ахуйн мэргэжилтэн, малын эмчБагшСоёл урлагийн менежер, мэргэжилтэнЭмч, эмнэлгийн мэргэжилтэнБайгаль орчин, газар тариалангийн мэргэжилтэн, ой судлаачБарилгын инженерУул уурхайн инженерСэргээгдэх эрчим хүч, цахилгаан болон дулааны инженерАрхеологич, палентологич*Мэргэжлийн чиглэлийг жил бүр хянана |