Мэргэжлийн боловсролын хөтөлбөр

“Оюу толгой” компани нь Өмнөговь аймгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтэд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Мэргэжил олгох хөтөлбөр” болон “Ажил хөдөлмөрт бэлтгэх” хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажилладаг.

“Мэргэжил олгох хөтөлбөр”

“Мэргэжил олгох хөтөлбөр”т ЕБС төгсөгчид болон насанд хүрэгчид хамрагдах боломжтой бөгөөд Оюу толгойн уурхайн талбар болон бусад уурхай, үйлдвэрлэлд хамгийн эрэлттэй, хэрэгцээтэй байдаг цахилгаанчин, гагнуурчин болон засварчин, механик мэргэжлээр МБС-ын агуулга болон Австралийн мэргэжлийн боловсролын сургалттай хослуулан нэг жилийн хугацаатай суралцаж, монгол улсын мэргэжлийн боловсролын III түвшний үнэмлэхийг Австралийн сертификатын хамт хүлээн авч төгсдөг давуу талтай юм.

  • Хэнд зориулсан: Өмнөговь аймгийн ЕБС төгссөн болон насанд хүрсэн иргэдэд
  • Зорилго: Өмнөговь аймгийн иргэдийн ажил эрхлэлтийг дэмжин “Оюу толгой” компани , бусад уурхайн талбар болон үйлдвэрлэлийн салбарт ажиллах мэргэжилтэй ажилтан бэлтгэх
  • Хэзээ зарлагддаг: Жил бүрийн III улиралд
  • Суралцах хугацаа: 1 жил
  • Суралцах мэргэжлийн чиглэл: Цахилгаанчин, Гагнуурчин, Механик, Засварчин

2013 оноос хойш 269 хүн тус хөтөлбөрт хамрагдсаны 85 хувь нь төгсөөд “Оюу толгой” компанид ажиллаж байна.

“Ажил хөдөлмөрт бэлтгэх

“Ажил хөдөлмөрт бэлтгэх” хөтөлбөр нь Өмнөговь аймгийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлын хэсэгтэй хамтран явагддаг судалгаа, мэдээлэлд үндэслэн хамгийн эрэлт хэрэгцээтэй ажил мэргэжлүүдээр шаардлагатай ур чадвар, мэдлэг, практик туршлага эзэмшүүлэхэд чиглэсэн, иргэдийг сурган ажил хөдөлмөр эрхлэхэд нь дэмжлэг үзүүлж байна. Тус хөтөлбөр барилга, механик, засвар, цахилгаан, гагнуур, оёдол хүнд машин механизмын оператор зэрэг сургалтыг зохион байгуулдаг. Хөтөлбөрийн төгсөгчдийн 80 гаруй хувь нь ажлын байраар хангагдаад байна.

  • Хэнд зориулсан: Өмнөговь аймгийн ажил хөдөлмөр эрхлээгүй иргэд
  • Зорилго: Аймгийн иргэдийн ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх
  • Суралцах хугацаа: 3 сар
  • Суралцах мэргэжлийн чиглэл: Иргэдээс авсан судалгаа, ажлын байрны эрэлт хэрэгцээнд тулгуурлан шийдвэрлэдэг.