Ложистикийн мэргэжилтэн

Нээлтийн огноо: 2017-05-03 17:30

Хаалтын огноо: 2017-05-22 17:30

Хэлтэс: Уурхайн талбарын дэд бүтэц, үйлчилгээ

1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 93-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

“Оюу толгой” ХХК – Уурхайн талбарын дэд бүтэц, үйлчилгээ – Тээвэрлэлтийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 5 хоног ажиллаж, 2 хоног амрах хуваарьтайгаар (шаардлагатай тохиолдолд 10/4 ажил, амралтын хуваариар ажиллах боломжтой) ажиллах нэг ( 1) Ложистикийн мэргэжилтэн ажлын байранд шалгаруулж авна. Тус орон тооны ажилтан нь цаашид албан тушаал дэвшин ажиллах бүрэн боломжтой.

Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь уурхай дээр шаардагдах төрөл бүрийн түүхий эд, тоног төхөөрөмжийн тээвэрлэлтийн асуудлыг холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын дагуу зохих ёсоор зохицуулах юм. Их хэмжээний зэсийн баяжмал, бараа, материалыг удаан хугацаагаар тогтмол тээвэрлэхэд үр бүтээлтэй, байнгын удирдлага шаардлагатай. Энэ ажлыг сургалт, зохион байгуулалтын хувьд мэргэжлийн түвшинд хийж гүйцэтгэх тогтолцооны шинжтэй асуудлыг шийдвэрлэнэ.

Үүрэг даалгавар

  • Ханган нийлүүлэлтийн сүлжээний хүрээнд бараа, материалыг үр дүнтэй нийлүүлэх зорилгоор хангамж, бараа материалын нөөцийн менежмент, агуулах, тээвэрлэлттэй холбоотой үүрэг даалгаврыг хийж гүйцэтгэх.
  • Гэрээ байгуулах, бараа материалын нөөцийн хяналт, тээвэрлэлт, агуулах, түгээлт, төслийн талбар дээрх материалын хяналт зэрэг үйл ажиллагааг хамарсан асуудлаар техникийн, ашиглалтын, худалдааны нөлөөллийн хүрээнд зөвлөгөө өгөх.
  • Удирдлагын болон байгуллагын зорилго, зорилтыг ойлгож авах, өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллах.
  • Засгийн газрын дүрэм журам, компанийн бодлого, аюулгүй ажиллагааны шаардлагуудад нийцүүлэн, тэдгээрийг өдөр тутмын ажилдаа хэрэгжүүлэн ажиллах.
  • Компани доторх төслийн багууд, гэрээлэгчид, бизнесийн нэгжүүд, үйл ажиллагааны бүлгүүдийн харилцаа, хамтын ажиллагааг дэмжих.
  • Шилдэг туршлагатай хөл нийлүүлэн алхах, тэдгээрийг ажилдаа ашиглаж, компани дотроо хэрэгжүүлэн ажиллахад дэмжлэг үзүүлэх.

Тавигдах шаардлага

  • Логистик, тээвэр эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлүүдийн аль нэгээр мэргэжлийн диплом, сертификат байх
  • Тухайн салбарт 3-с дээш жил ажиллаж байсан туршлагатай байх
  • Ажлын үр дүн, үйл явц, тайлан, мэдэгдэл болон аливаа танилцуулгийг танилцуулах, илтгэх ур чадвар, хувийн зохион байгуулалт сайтай байх.
  • Монгол ба Англи хэлний ярианы болон бичгийн өндөр ур чадвартай
  • Microsoft хэрэглээний програм ашиглах чадвартай

Сонирхож буй хүмүүс дараах бичиг баримтыг бүрдүүлж өгнө үү:

  • “Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг энд дарж бөглөнө үү.
    • Ажилд орохыг хүссэн өргөдөл (Англи, Монгол хэлээр өргөдлийн маягтад хавсаргах)
    • Товч намтар (Англи, Монгол хэлээр өргөдлийн маягтад хавсаргах)

Дэлгэрэнгүй мэдээллийг доорх хаягуудаас авна уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар
Утас: +(976) – 7010-3604
ЭСВЭЛ
Өмнөговь аймаг, Даланзадгад сум
3-р баг, Хан уул зочид буудлын өргөтгөлийн 3 давхар, “Оюу толгой” ХХК-ийн салбар
Утас: +(976) – 7010-3604(д/д: 6048)
ЭСВЭЛ
Өмнөговь аймаг, Ханбогд сум
Иргэдийн хөгжлийн төв“Оюу толгой” ХХК-ийн Бүсийн хөгжил, нийгмийн харилцааны хэлтсийн салбар
Утас: +(976) – 7010-3604
(д/д: 5316)
ЭСВЭЛ
Өмнөговь аймаг, Оюу Толгой уурхай
“Оюу толгой” ХХК-ийн Хүний нөөцийн хэлтэс (Захиргааны байр)
Утас: + (976) – 7010-3604
(д/д: 3769, 4579)

Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана

Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй “Оюу mолгой” ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид “Оюу mолгой” ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

“Оюу толгой” ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.