“Оюу толгой” бол Улаанбаатар хотоос 550 км зайд, Өмнөговийн өргөн уудам говьд орших дэлхийн хамгийн том, өндөр чанартай зэсийн ордын нэг юм.
Бид аюулгүй ажиллагааг дээдлэн, зэс, алт болон бусад ашигт малтмалыг олборлон баяжуулж, дэлхийн зах зээлд нийлүүлэн, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнээр Монгол Улсын хөгжилд бодитой хувь нэмэр оруулж байна.
Мөн “Оюу толгой” компани байгаль орчны өндөр стандарт мөрдөж, өмнийн говийн түүх, өв соёлыг хамгаалахад орон нутгийн иргэдтэй нягт хамтран ажиллаж байна.