Баяжуулах үйлдвэр

Олборлосон хүдэр нь маш бага зэсийн агуулгатай байдаг. Ил уурхайгаас олборлож буй нэг тонн хүдэрт агуулагдах зэс 5 кг-аас бага, харин алт нь граммыг гурав хуваасны нэгээс ч бага байдаг. Ил уурхайгаас гарсан хүдэр анхдагч бутлуураас газар дээрх туузан дамжуулгаар баяжуулах үйлдвэрт хүрч, хэд хэдэн механик, химийн иж бүрэн дамжлагаар орж хаягдал чулуулаг, хольцоосоо цэвэрлэгдэж, баяжмал болж экспортод гаргахад бэлэн эцсийн бүтээгдэхүүн болдог. Баяжмал хэмээх нарийн ширхэгтэй нунтаг бүтээгдэхүүн нь 25-30 хувийн зэсийн, мөн бага хэмжээний алт, бусад металлын агуулгатай.

Тээрэмдсэн хүдрийг үйлдвэрлэлийн дараагийн шат болох хөвүүлэн баяжуулах дамжлага руу шилжүүлж, зэс, алт, мөнгийг хөөсөнд наалдуулан ялгаж авна. Уг хөөсийг хөвүүлэн баяжуулах машинаас гарган баяжмал өтгөрүүлэгчид оруулж, илүүдэл усыг нь шавхсанаар зэсийн нунтаг баяжмал гаргаж авна.

Баяжуулах үйлдвэрийн тухай

Оюу толгойн баяжуулах үйлдвэр нь Монголын түүхэн дэх хамгийн том үйлдвэр юм. Уг үйлдвэрийг бүтээн босгоход Эйфелийн гурван цамхаг барих хэмжээний ган төмөр орж, 15.7 сая хүн/цагийн хөдөлмөр зарцуулсан. Баяжуулах үйлдвэр ойролцоогоор 255 метр урт, 144 метр өргөнтэй. 2013 оны 2 дугаар сарын 1-нд анхны зэсийн баяжмалаа үйлдвэрлэж, мөн оны 7 дугаар сарын 9-нд экспортод гаргасан. Баяжуулах үйлдвэр хоногт 100,000 тонн хүртэл хүдэр боловсруулах хүчин чадалтай. Гүний уурхайг ашиглалтад оруулахаас өмнө баяжуулах үйлдвэрийг өндөр агуулгатай хүдэр баяжуулах боломжтой болгон шинэчилж, үйлдвэрлэлийн хүчин чадлыг нь нэмэгдүүлэх юм.https://www.youtube.com/embed/VRWXKKA9CbM

Зэсийн баяжмалын тухайhttps://www.youtube.com/embed/SGsRLT7zCkE