Алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлс, тэргүүлэх чиглэлүүд

“Эрдэс баялгаас эрдэм мэдлэг, ур чадвар, үнэт зүйлс бүтээлцэнэ” гэсэн алсын хараа нь манай компани хаа хүрэхээр тэмүүлж байгааг илтгэнэ. Бид байгалийн эрдэс баялгаас эрдэм мэдлэг, ур чадвар, үнэт зүйлс бүтээлцэн хувь нийлүүлэгчид болон оролцогч талууддаа үнэ цэн бий болгож, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд урт хугацаанд хувь нэмэр оруулна.

Бидний үндсэн зорилго бол “Дэлхийд тэргүүлэх, аюулгүй, тогтвортой зэсийн бизнесийг хамтдаа цогцлоож, эх орноо хөгжүүлэх”-д оршино. Энэ нь бидний оршин тогтнолын үндэс юм. Бид аюулгүй ажиллагааг хамгаас түрүүнд тавин ажилладаг. Манай ажиллагсад өдөр бүр гэртээ харихдаа гэмтэл бэртэлгүй, эсэн мэнд байх нь хамгаас чухал. Дэлхийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг зэсийн бизнесийн хувьд олон улсын зах зээлийн орчинд өрсөлдөхүйц, үр ашигтай үйл ажиллагаа бүхий, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулдаг компани байх ёстой.

Бид амжилтад хүрэхийн тулд ажлаа зөв, шударга гүйцэтгэх ёстой. “Бидний ажлын арга барил” хэмээх бизнесийн ёс зүйн хэм хэмжээг дэлхийн аль ч өнцөгт, ямар ч ажилд баримталдаг. Ажлаа зөв, шударга гүйцэтгэнэ гэдэг нь бидний үнэт зүйлс болох Анхаарал Халамжтай, Зоримог Шийдэмгий, Сониуч Соргог ажиллахыг хэлж буй хэрэг юм. Бидний үнэт зүйлс бол бид бизнесийн хувьд бидний хэн болохыг, юуны төлөө зорьж байгааг тодорхойлдог. “Хөгжил дэвшлийг хамтдаа бүтээх” стратегийн шинэчилсэн төлөвлөгөө нь бидний тэмүүллийг компанийн зорилго, амжилтын хэмжүүр, зорилттой богино, дунд, урт хугацаанд холбох арга замыг зааж өгөх болно.

Манай тэргүүлэх чиглэл:

ХАМТ ОЛОН – Шилдэг Ажил Олгогч Байна:

  • Эрүүл, аюулгүй орчин, оролцоо ба олон талт байдлыг дэмжсэн ажлын байр, соёлыг бүрдүүлнэ
  • Үе үеийн төлөөлөл бахархалтайгаар мөр зэрэгцэн ажиллах орчин нөхцөл бүрдүүлж, ур чадвартай ажилтнуудыг татаж, тогтвортой ажиллах урам зоригоор сэлбэнэ
  • Дэлхийн түвшинд өндрөөр үнэлэгдэх ур чадвартай мэргэжилтэн бэлтгэнэ

ХАМТЫН АЖИЛЛАГАА – Хөгжил Дэвшлийн Түнш Байна

  • Хувьцаа эзэмшигч болон оролцогч талуудтай итгэлцэлд суурилсан харилцааг хөгжүүлэн төлөвшүүлнэ
  • Оролцогч талуудтайгаа харилцан ашигтай зорилгын дор нэгдэнэ
  • Үндэсний хэмжээнд болон орон нутгийн түвшинд эдийн засгийг төрөлжүүлэн хөгжүүлэх үйл явцыг хурдасгах зорилгоор бизнесийн түншүүдтэйгээ хамтран ажиллана
  • Үйл ажиллагаа явуулж буй орон нутагт тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлээр хамтран ажиллана

ХӨРСТ ДЭЛХИЙ – Эрхэмлэн Хамгаална

  • Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах дэлхий нийтийн зорилтын хүрээнд компанийн түвшинд хүлэмжийн хийг аль болох бууруулах арга замуудыг эрэлхийлнэ
  • Биологийн төрөл зүйлийн олон янз байдлыг хамгаалан, сайжруулна
  • Компанийн үйл ажиллагаанаас газар, ус, агаарын чанарт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах илүү оновчтой арга замыг тодорхойлно
  • Улс орны хэмжээнд усны хангамж, нөөц, чанар, аюулгүй байдлыг хангах чиглэлээр хамтран ажиллана
  • Уурхайн хаалтын дараах нөлөөллийг хамгийн бага түвшинд байлгахад бизнесийн үйл ажиллагааг чиглүүлнэ

ХҮРТЭХ ӨГӨӨЖ – Тогтвортой Үнэ Цэнэ Бүтээнэ

  • Урт хугацаанд үр ашгаа хүртээх, дэлхийд тэргүүлэх зэсийн үйлдвэрлэлийг цогцлооно
  • Стратегийн төлөвлөгөөгөө оновчтой болгож, хүдрийн биетийн судалгаанд хөрөнгө оруулснаарүр ашгийг хамгийн боломжит дээд түвшинд хүргэж нэмэгдүүлнэ
  • Нэгдмэл, уян хатан, шинийг санаачлагч байж, шинэ техник, технологи ашиглан, тасралтгүй суралцаж хөгждөг шилдэг компани байна
  • Эрчим хүчний хангамж зэрэг ханган нийлүүлэлтийн сүлжээний чадамж, тогтвортой байдлыг сайжруулах, мөн дээд зэрэглэлийн бүтээгдэхүүнийг харилцагчдын хүрээг өргөжүүлэн нийлүүлнэ.

Хөгжил дэвшлийг хамтдаа бүтээе!

https://www.youtube.com/embed/-8sf2VF0Uh8