ХДС-ийн Гүйцэтгэх захирал

“ГОВИЙН ОЮУ” ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ САНГИЙН ГҮЙЦЭТГЭХ
ЗАХИРЛЫН АЛБАН ТУШААЛД 
ӨРГӨДӨЛ
ХҮЛЭЭН АВАХ ТУХАЙ

Холбогдох мэдээлэл

“Оюу Толгой” ХХК нь Өмнөговь аймаг болон Түншлэгч сумд болох тус аймгийн Ханбогд, Манлай, Баян-Овоо, Даланзадгад сумд (хамтад нь “Талууд” гэх)-тай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх, ашиг сонирхлоо харилцан хүндэтгэх, дэмжих, Өмнөговийн нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлээр ил тод байдлыг хангах, баримтжуулах зорилгод үндэслэн “Хамтын ажиллагааны гэрээ”-г 2015 онд байгуулаад байгаа билээ. Уг гэрээний хүрээнд Талууд нь “Говийн Оюу” Хөгжлийг дэмжих сан (ХДС)-г “Төрийн бус байгууллагын тухай Монгол улсын хууль”-ийн дагуу “бие даасан хуулийн этгээд” хэлбэрээр байгуулах үүрэг хүлээсэн болно.

“Говийн Оюу” ХДС нь Өмнөговь аймгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд зориулж “Оюу толгой” ХХК-аас олгох санхүүгийн дэмжлэгийг удирдаж, захиран зарцуулах ба уг сангийн санхүүжүүлтээр хэрэгжүүлбэл зохих төсөл, хөтөлбөрүүдийг тодорхойлон сонгож байх юм. Уг сан нь Өмнөговь аймгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих болон нийгмийн дэд бүтэц, эдийн засгийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг дэмжих замаар Өмнөговь аймгийн иргэдийн амьжиргаа, орон нутгийн чадавхийг дээшлүүлэхэд д онцгойлон ач холбогдол өгч ажиллана.

“Говийн Оюу” ХДС нь “Оюу толгой” ХХК болон Өмнөговь аймаг дах төрийн болон засаг захиргааны байгууллагаас тусдаа, бие даасан байгууллага байх бөгөөд удирдамж, чиглэлээ Удирдах зөвлөл (УЗ)-өөсөө авч, “Хамтын ажиллагааны гэрээ”-нд тусгагдсан зарчим, үүрэг, эрх хэмжээ, санхүүжилтийн бодлого, удирдамж, мөн ХДС-ийн УЗ-өөс цаашид батлах аливаа бодлогыг баримталж ажиллах үүрэгтэй.

“Говийн Оюу” ХДС-ийн засаглал болон гүйцэтгэлийн төлөвлөгөөнд чухал үүрэг гүйцэтгэх албан тушаал нь Гүйцэтгэх захирлын албан тушаал байх бөгөөд энэхүү албан тушаалтан нь ажлаа ХДС-ийн Удирдах зөвлөлийн дарга болон гишүүдэд шууд тайлагнана. Гүйцэтгэх захирлын ажил үүргийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дор дурьдсан бөгөөд Оюу толгой-Өмнөговь аймгийн “Хамтын ажиллагааны гэрээ” болон түүнд тусгасан ХДС-ийн талаарх заалтуудтай http://ot.mn/media/ot/content/our_commitments/communities/ca/OT_Cooperation_Agreement_MN.pdf хаягаар орж танилцах боломжтой.

Гүйцэтгэх захирал

Бид Өмнөговь аймгийн Даланзадгад суманд ажиллах “Говийн Оюу” Хөгжлийг дэмжих сан (ХДС)-ийн (1) Гүйцэтгэх захирлын албан тушаалд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү албан тушаалын гол зорилго нь “Говийн Оюу” ХДС-ийн Удирдах зөвлөлөөс олгосон эрх, үүргийн хүрээнд сангийн өдөр тутмын удирдлагын үйл ажиллагааг хариуцан ажиллах болно. Гүйцэтгэх захирал нь ажлаа “Говийн Оюу” ХДС-ийн УЗ-ийн дарга болон гишүүдтэй ойр ажиллаж, тэдэнд ажлаа тайлагнана.

Чиг үүрэг

  • “Говийн Оюу” ХДС-ийн Удирдах зөвлөлөөс батласан стратеги, төлөвлөгөө төсвийг удирдан зохицуулах, хэрэгжүүлэх, мөн стратеги, төлөвлөгөө болон төсвийг боловсруулахад Удирдах зөвлөлд дэмжлэг үзүүлж ажиллах үүрэгтэй;
  • “Говийн Оюу” ХДС-ийн ажлын албаны туслалцаатайгаар ХДС-ийн бүх шийдвэр гаргах үйл явц бүрэн баримтжуулагдаж, хадгалагдаж байх явдлыг хангахын тулд албан хэрэг хөтлөлт болон захидал харилцааг хариуцах;
  • Удирдах зөвлөл болон Итгэмжлэгдсэн зөвлөх нартай хамтарч ХДС-ийн үйл ажиллагаа нь түүний дүрэм болон Монгол Улсын хуулийн шаардлагуудад бүрэн нийцэж буйг нягтлан ажиллах үүрэгтэй;
  • “Говийн Оюу” ХДС-ийн дэмжлэг хүссэн орон нутгийн төсөл, хөтөлбөрүүдийн саналуудыг хүлээн авах; тэдгээр саналууд нь ХДС-ийн санал хүлээн авах журмын дагуу ХДС-д хүргэгдэн, ХДСийн Удирдах зөвлөлийн хуралд сонгон шалгаруулалтын шалгуурын дагуу танилцуулагдаж Удирдах зөвлөлийн шийдвэр гаргуулах ажлыг хариуцана ;
  • “Говийн Оюу” ХДС-ийн саналууд, санхүүжилтийн бүртгэлийг хөтлөх: ХДС-аас санхүүжүүлсэн болон санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн явц, цаашдын үүрэг, амлалтын ерөнхий нөхцөл байдлын талаар бүртгэл хөтлөнө.
  • Удирдах хорооноос өгсөн чиглэлийн дагуу ХДС-ийн байгуулах аливаа гэрээ, хэлцлийг хэрэгжүүлэх, удирдлагаар хангах;
  • Хамтын ажилагааны гэрээний дагуу Харилцааны хорооны нарийн бичгийн даргатай хамтран төсөл, хөтөлбөрийн саналууд нь санхүүжилтийн шалгаруулалтад нийцсэн эсэхийг хянан шалгаж, Удирдах зөвлөл шийдвэр гаргахад шаардлагатай зөвлөгөө, мэдээллүүдийг цаг тухайд нь өгөх үүрэгтэй;
  • “Говийн Оюу” ХДС-ийн Удирдах зөвлөл болон Харилцааны хороо нь Санхүүжигдсэн төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн явц тохиролцсон шалгууруудын дагуу явагдаж буйд хяналт тавихыг хариуцан ажиллаж, шаардлагатай үед дэмжлэг туслалцаа үзүүлэх, аливаа тулгамдсан асуудлуудыг Удирдах зөвлөлд цаг тухайд тайлагнах үүрэгтэй;
  • Удирдах зөвлөлөөс зааварласны дагуу ХДС-ийн зорилго, үйл ажиллагаа болон ололт амжилтыг сурталчлах материалыг бэлдэх, олон нийтэд түгээх;
  • Удирдах зөвлөлөөс зааварласны дагуу чухал албан хурлууд болон семинаруудад ХДС-ийн төлөөлөн оролцох;
  • Удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд болон ХДС-ийн УЗ-ийн даргаас тусгайлан зөвшөөрснөөр ХДС-ийн эд хөрөнгийг, зарцуулалтыг удирдах;
  • ХДС-ийн дүрэм болон хуульд нийцүүлэн Удирдах зөвлөлөөс өгсөн бусад үүргүүд;

Тавигдах шаардлага

  • Бизнесийн удирдлага болон санхүүгийн менежментийн буюу ижил төстэй чиглэлээр мэргэжил эзэмшсэн;
  • Удирдах түвшинд 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх;
  • Өмнөговь аймгийн нутгийн удирдлага болон нийгэм, эдийн засгийн талаар сайн ойлголттой байх;
  • Өмнөговь аймгийн оролцогч талуудтай сайн харилцаатай байх;
  • ТББ, Сангуудын үйл ажиллагаа болон удирдлагын талаар ажлын сайн мэдлэгтэй байх, тэдгээртэй ажиллаж байсан туршлагатай байх;
  • Бизнесийн ёс зүй, шударга ёсны зарчмууд тэр дундаа шудрага байдал, ил тод байдал, ашиг сонирхлын зөрчилдөөн, мэргэжлийн түвшний баримтжуулалт зэргийг мөрдөн ажилладаг байх
  • Бичгийн болон ярианы харилцааны ур чадвар сайтай байх;
  • Монгол хэлийг төрөлх хэлний түвшинд эзэмшсэн, болон Англи хэлний түвшин дор хаяж дунд түвшний чадвартай байх;
  • Удирдан, зохион байгуулах чадвартай байх;
  • Сангийн төсвийн тогтолцоо, санхүүгийн зохицуулалтын талаар мэдлэгтэй байх.

Сонирхож буй хүмүүс дараах бичиг баримтыг бүрдүүлж өгнө үү:

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл, товч намтар (англи, монгол хэлээр)
  • Бусад холбогдох бичиг баримтууд (их дээд сургууль төгссөн диплом, гэрчилгээ гэх мэт)

Өргөдөл гаргагч нь материалаа 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 17:00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлнэ үү.

Өмнөговь аймгийн ЗДТГ
206 тоот өрөө,
Нутгийн Удирдлагын ордон, 3-р баг
Даланзадгад сум, Өмнөговь аймаг

“Оюу толгой” ХХК-ийн
Нийгмийн Харилцааны хэлтэс
Моннис цамхаг, Чингисийн өргөн чөлөө 15
Сүхбаатар дүүрэг, 14240
Монгол Улс, Улаанбаатар