Далд уурхайн бүтээн байгуулалтын Ханган нийлүүлэгчдийн форум

Оюу толгойн Далд уурхайн бүтээн байгуулалтын Ханган нийлүүлэгчдийн форум 2015 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

Форум нь Далд уурхайн бүтээн байгуулалтын төсөл, далд уурхайн ханган нийлүүлэлтийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөх, ханган нийлүүлэлтийн 16 багцаар боломжит ханган нийлүүлэгчдийг тодорхойлох, дотоодын болон гадаадын ханган нийлүүлэлтийн хамтын ажиллагаа, түншлэлийг дэмжих, дотоодын хангамжийн сүлжээний чадавхийг бэхжүүлэх зорилготой байлаа.

Форумд үндэсний болон гадаадын нийт 600 орчим компаниуд 29 орноос ирж оролцлоо.

Хамгийн олон компаниуд Монгол, БНХАУ, Канад, Австрали, АНУ орнуудаас ирж оролцлоо.

Хангамжийн бүтээгдэхүүн, үйлчилгээний 16 багцыг татаж авах.

Форумын талаар илүү дэлгэрэнгүйг эндээс уншаарай.

Илтгэл: Эндрью Вүдлэй, “Оюу толгой” компанийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал

Танд форумын талаар лавлах зүйл байвал бидэнд UGSupplierForum@ot.mn хаягаар цахим шуудан илгээнэ үү.