“100 сая мод” хөтөлбөрийн хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгэв:

 

  • Сэлэнгэ аймагт 400га газарт 1 сая шилмүүст модоор ойжуулалт хийжээ.
  • Цогт-Овоо болон Ханбогд сумдад тус тус 500,000 болон 250,000 модны тарьц, суулгацыг жил бүр бэлтгэх хүчин чадалтай мод үржүүлгийн газруудыг байгуулан, хүлээлгэж өглөө.
  • Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт 123.92 га хариуцлагагүй уурхайн улмаас эвдэрч орхигдсон газарт газар шорооны нөхөн сэргээлт хийж хүлээлгэн өгсөн.
  • Өмнөговь аймгийн Ханбогд, Манлай, Баян-Овоо сумдад цөлжилтийг бууруулах зорилгоор тус бүр 20 га, нийт 60 га газарт 75,000 заг мод тарилаа.
  • Намрын мод тарилтанд нийт 35,000 модыг Оюу толгой компанийн болон гэрээт ажилчдад тарааж тариулсан. Хөтөлбөр эхэлснээс хойш нийт 102,832 ширхэг модыг ажилчдад тараасан байна.
  • Цөлжилтийн эсрэг – ногоон ирээдүй сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлын хүрээнд “Говийн бүсийн ургамалжуулалт” сургалт зохион байгууллаа.