БСШУ-ны Сайд, албаны хүмүүс, боловсролын байгууллагын удирдлагууд Эрдэнэт хотод цугларлаа
Монгол Улс, Улаанбаатар (ot.mn) Оюу Толгой ХХК-ийн зүгээс Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамтай (БСШУЯ) байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурснаас хойшхи 500 хоногийн амжилт, ололтыг тэмдэглэх ёслолын ажиллагааг зохион байгууллаа. Тус санамж бичиг нь Оюу Толгой ХХК болон БСШУЯ өөрсдийн хүчин чармайлтаа нэгтгэн хөдөлмөрийн зах зээлийн эрэлт дээр тулгуурласан сургалтын өөрчлөлт шинэчлэлтийг хэрэгжүүлэхэд энэ хөтөлбөр маш их дэмлэг болж байна.
Өнгөрсөн 500 хоногийн хугацаанд төслийн зүгээс Монгол орны өнцөг булан бүрт төлөвлөх, зураг төсөл боловсруулах, барилгын ажлыг эхлүүлэх зэрэг олон үйл ажиллагааг эхлүүлсэн. Энэхүү богино хугацаанд амжуулсан нийт ажил нь боловсролын салбарын удирдах ажилтнууд, багш, оюутнуудын анхаарлын төвд байна.
“Оюу Толгой ХХК-тай хамтран хэрэгжүүлж буй тус санаачилга нь манай яаман дээр хэрэгжиж буй хамгийн шилдэг, алсыг харсан төслүүдийн нэг юм” хэмээн БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр хэллээ.
“Энэхүү санаачилга нь улам гүнзгийрэн хэрэгжиж, Монгол Улсын иргэдийн ур чадварыг сайжруулах, ажлын байрыг нэмэгдүүлж буйд бид гүнээ талархаж байна” хэмээн тэрээр өөрийн хэлсэн үгэндээ дурджээ.
Сургалтад хамрагдах боломжуудыг хангах нь Оюу Толгой ХХК-ийн гол зорилгын нэг бөгөөд “Оюу Толгой ХХК нь 85 сая ам долларын (110 тэрбум төгрөг) хөрөнгө оруулалтыг сургалтын үйл ажиллагаанд зориулаад байна. Үүний хүрээнд шинээр сургууль барих, зарим сургуулиудыг өргөтгөх болон багш нарыг сургах, хичээлийн хөтөлбөр боловсруулахад онцгойлон анхаарна” хэмээн компанийн Хүний нөөц, сургалт хариуцсан дэд ерөнхийлөгч Майкл Бек хэлсэн үгэндээ цохон дурьдсан юм.
Үйл ажиллагааны гол хэсэг нь өнгөрсөн 500 хоногт хэрэгжсэн төслүүдийн амжилтууд, үүнд оролцсон хүмүүсийн тухай номыг танилцуулах ёслол байв. Ёслолын ажиллагааны үеэр номын дээжийг БСШУ-ны сайд, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдийн захирал болон бусад хүмүүс гардуулжээ. Өвлийн улирлаас шалтгаалан барилга угсралтын ажлууд түр зогсолт хийх ба ирэх жил барилгын ажлыг үргэжлүүлэх, бүрэн дуусгах, хүлээлгэн өгөх төлөвлөгөөг боловсруулаад байна.
Үйл явдлын фотог энд дарж үзнэ үү.
Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)
Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол Улсын Засгийн Газар, Айвенхоу Майнз түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Айвенхоу Майнз, 34%-ийг Монгол Улсын Засгийн Газар тус тус эзэмшдэг.
Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.
Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.
Хариулт үлдээнэ үү