Оюу Толгой ХХК Зориг сангийн Байгаль орчны манлайлагч хөтөлбөрт дэмжлэг үзүүлнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг:
Ц.Ганзориг
Утас: 9908-5617

Тус сангийн хөтөлбөрийг дэмжих нь Байгаль орчны хариуцлагатай үйл ажиллагааны нэг жишээ

Монгол Улс, Улаанбаатар (ot.mn) – Оюу Толгой байгаль орчны хариуцлагатай компани байхад онцгой анхаардаг бөгөөд Зориг сангийн байгаль орчинд чиглэсэн хөтөлбөрт тууштай тус дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.

Тус сангаас санаачлан зохион байгуулж буй олон төрлийн ажлын нэг нь Байгаль орчны манлайлагч хөтөлбөр (БОМХ). БОМХ нь байгаль хамгаалал болон Монгол орны эко системийн аюулгүй байдалд нөлөөлж буй асуудлуудын талаар өргөн хүрээг хамарсан ойлголт, мэдлэгтэй болох эрмэлзлэлтэй залуу мэргэжилтнүүдэд зориулсан таван сарын хөтөлбөр юм. Сонгогдсон 18 оролцогч Монголын экологийн өвийг тогтворжуулах, сайжруулах ажлыг цаашид удирдах үүрэг гүйцэтгэнэ. Мөн түүнчлэн тус хөтөлбөр нь байгаль орчны асуудлын талаархи иргэний үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэхэд чиглэсэн. Оюу Толгой тус төслийн олон төрлийн чиглэлд нэгэн адил анхаарал хандуулж ирсэн.

Оюу Толгойн Бүс нутгийн хөгжил, олон нийтийн харилцаа хариуцсан Дэд Ерөнхийлөгч Дэвид Патерсон “Оюу Толгой төсөл анх хэрэгжсэн үеэс эхлэн байгаль орчны асуудал, тэр дундаа манай үйл ажиллагаанаас үзүүлэх нөлөөллийг анхаарч ирсэн. Бид нэг зорилготой ажиллаж байгаа тул Зориг сангийн Байгаль орчны манлайлагч хөтөлбөрийг дэмжих болсондоо баяртай байна” хэмээн мэдэгдлээ.

Тус сангийн хөтөлбөрийг дэмжихийн зэрэгцээ Оюу Толгой байгаль орчны төслүүдийг идэвхтэй зохион байгуулж ирсэн. Оюу Толгойн санаачлан хэрэгжүүлсэн Байгаль орчны тодорхой ажлууд:

  • Орон нутгийн сумын засаг захиргаа, Монголын бэлчээрийн менежментийн холбоо, нутгийн малчид болон Алтан нутаг ТББ, Сумын бэлчээр ашиглалтын холбоотой хамтран байгаль орчны оролцооны хяналтын хөтөлбөр
  • Хор хөнөөлийг бууруулах, хамгаалах стратегийн чиглэлээр Байгаль хамгаалал, Флора энд Фауна Интернэшнл болон Зэрлэг ан амьтан хамгаалах нийгэмлэгийн биологийн төрөл зүйлийн мэргэжилтнүүдтэй хамтарсан үйл ажиллагаа
  • Цаашид нөхөн сэргээх зорилгоор мод тарих болон ургамлыг хамгаалах чиглэлээр явуулсан өргөн хүрээг хамарсан үйл ажиллагаа
  • Бэлчээрийн нутагт үзүүлэх нөлөөллийг бууруулах үүднээс шугам хоолойг булж, газрын гадаргууг бүрэн нөхөн сэргээх ажлууд.

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол Улсын Засгийн Газар, Айвенхоу Майнз түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Айвенхоу Майнз, 34%-ийг Монгол Улсын Засгийн Газар тус тус эзэмшдэг.

Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.

Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.


Comments

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн