Дэлгэрэнгүй мэдээллийг:
Ц.Ганзориг
Утас: 9908-5617
Оюу Толгой компани Монгол Улсад хамгийн сүүлийн үеийн технологи нэвтрүүлж байна
Мэдээллийн технологийн хэрэглэгчдийн үйлчилгээний хэлтсийн Aхлах ажилтан Н.Нанжид
Монгол Улс, Улаанбаатар (ot.mn) – Өмнийн говьд сүндэрлэн босч буй алт, зэсийн Оюу Толгой уурхай Монгол Улсад тэргүүн туршлага, шилдэг технологи нэвтрүүлдэгээ дахин харуулав. Оюу Толгой компанийн Мэдээллийн технологийн хэлтэс Мэдээллийн технологийн дэд бүтцийн номын сангийн сургалтад 30 гаруй залууг хамруулж байна. Энэ бол номын сангийн чиглэлээр Монголд анх удаа зохион байгуулж байгаа сургалт юм.
Мэдээллийн технологийн дэд бүтцийн номын сан нь мэдээллийн технологийн үйлчилгээний менежментийн дэлхий дахинд хамгийн өргөн хэрэглэдэг стандарт бөгөөд уг сургалтаар дэлхийн хэмжээнд өрсөлдөх төвшний ур чадвар олгодог. Оюу Толгой компанийн Мэдээллийн технологийн хэрэглэгчдийн үйлчилгээний хэлтсийн ахлах ажилтан Н.Нанжид “Би энэхүү сургалтад хамрагдсанаар олон шинэ зүйл сурлаа. Мэдээллийн технологийн дэд бүтцийн номын сан програмаар дамжуулан дэлхийн дахинаа байгаа бусад мэргэжилтнүүдтэй ярилцах боломжтой. Ийм сургалтад оролцох нь хүмүүст гадаад хэл сурч байгаатай адилхан боломж олгодог юм” гэж ярив.
Оюу Толгой компанийн Бизнесийн бэлэн байдлын асуудал хариуцсан дэд Ерөнхийлөгч Иван Велла хэлэхдээ “Энэ бол ирээдүйн үйл ажиллагааны суурийг тавьж буй хэрэг бөгөөд Оюу Толгой компани авьяаслаг монгол ажилчдынхаа өмнө хүлээсэн үүргээ биелүүлж байгаагийн бас нэг жишээ юм” гэв. “Манай компанийн ажилтнууд сурч мэдэх хүсэл эрмэлзлээр ямагт дүүрэн байдаг бөгөөд Оюу Толгой компани дэлхийн хамгийн сүүлийн үеийн техник, технологи, туршлагыг Монгол улсад нэвтрүүлэх үйл ажиллагаагаа цаашид ч үргэлжлүүлэн хийсээр байх болно. Ингэснээр монгол ажилтнуудын маань ур чадвар ихээхэн сайжирна” гэж Оюу Толгой компанийн Бизнесийн бэлэн байдал хариуцсан дэд Ерөнхийлөгч цохон тэмдэглэв.
Мэдээллийн технологийн дэд бүтцийн номын сан хөтөлбөрийг дэлхийн шилдэг Майкрософт, Барклиз банк, Хонконг-Шанхайн банк, Хьюлетт Пакард зэрэг компани өргөн хэрэглэдэг юм.
Оюу Толгой компанийн мэдээллийн технологийн мэргэжилтнүүд дээрх хөтөлбөрийн суурь ойлголтыг гурван өдрийн сургалтын явцад олж авсан байна. Хөтөлбөрийн хүрээнд дөрвөн төрлийн сургалт явуулсан бөгөөд хоёр нь Улаанбаатар хотод, хоёр нь төслийн талбайд болов. Сургалтын явцад 65 оноо авсан ажилтан энэ суурь хөтөлбөрийг төгсөх юм.
Оюу Толгой компани дараагийн шатны сургалтуудыг ирэх жил үргэлжлүүлэхээр төлөвлөж байна.
Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)
Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол Улсын Засгийн Газар, Айвенхоу Майнз түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Айвенхоу Майнз, 34%-ийг Монгол Улсын Засгийн Газар тус тус эзэмшдэг.
Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.
Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.
Хариулт үлдээнэ үү