Гэр хорооллоос Дэлхийн тавцанд

Дэлгэрэнгүй мэдээллийг:
Ц.Ганзориг
Утас: 9908-5617

Орон нутгийн оёдлын бизнес эрхлэгч бүтээгдэхүүнээ Америкт нийлүүлж байна

Монгол улс, Улаанбаатар (ot.mn) – “Цогт Оршихуй” ХХК нь Улаанбаатар хотын захын гэр хороололд оёдлын жижиг бизнесийн үйл ажиллагаа эрхлэн явуулдаг. Тэрээр 2009 оны 9-р сараас эхлэн Оюу Толгой ХХК-тай хамтран ажиллаж өөрийн үйлдвэрлэсэн ажлын хувцсыг тус компанид нийлүүлж эхэлснээр бизнесээ гурав дахин өсгөх боломж бүрдсэн байна.

Энэ оны 11 дүгээр сараас эхлэн “Цогт Оршихуй” ХХК нь дэлхийн томоохон зэс үйлдвэрлэгчдийн нэг болох Рио Тинто компанийн АНУ дахь Кеннекот Ютагийн зэсийн уурхайд өвлийн хувцас экспортлон нийлүүлж эхэллээ. Тэдний эхний захиалга нь 215 ширхэг ажлын хүрэм үйлдвэрлэн 8.5 сая төгрөгийн нийлүүлэлт байлаа. Тэд энэ ажлаа амжилттай гүйцэтгэсэн юм.   

“Цогт Оршихуй” компаний эзэн Баясгалан хэлэхдээ “Оюу Толгой ХХК-тай хамтран ажилласнаар манай ажилчдын болон өөрийн маань амьдрал ахуй сайжирч, одоо бид улсад 30 орчим сая төгрөгийн татвар төлж буйг харахад баяртай байна. Бизнес маань улам сайжирч бүх зээлээ төлж дууслаа. Ирэх жилээс бид үйлдвэрээ улам өргөжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна” хэмээн ярилаа.

Ийнхүү гэр хорооллоос гараагаа эхэлсэн жижиг бизнесийн хувьд дэлхийн томоохон уурхайн нэгэнд бүтээгдэхүүнээ нийлүүлж, дэлхийн зах зээл дээр өрсөлдөнө гэдэг нь гайхалтай амжилт юм.

“Монгол улсын бичил бизнес эрхлэгчийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн АНУ-руу нийлүүлэгдэхээр ачигдахыг харах тэр үе миний амьдралын бахархмаар мөчүүдийн нэг байсан” хэмээн Оюу Толгой ХХК-ийн бичил бизнесийн хангамжийн үйл ажиллагаа хариуцан ажилдаг Б.Цэрэнчимэд ярилаа.

“Цогт Оршихуй” компани нь анх гурван ажилтантайгаар үйл ажиллагаа явуулдаг байсан бол Оюу Толгой ХХК-тай хамтран ажиллах болсноор ажлын байрны тоог нэмэгдүүлэн өнөөдөр есөн ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Түүнчилэн тоног төхөөрөмжөө сайжруулан шинээр дөрвөн оёдлын машин нэмж авчээ. 

Оюу Толгой ХХК-ийн Гүйцэтгэх ерөнхий захирал Камерон МакРей “Оюу Толгой ХХК-ийн Хангамжийн хэлтсийнхэн Цогт Оршихуй компаниар бахархаж байгаа гэж би бодож байна. Оюу Толгойн анхны бодит эскпортыг уурхайгаас хүдэр олборлон экспортлохоос өмнө Цогт Оршихуй хийлээ гэж бид хошигнон ярьж байгаа! Энэхүү анхны экспорт нь бичил бизнес эрхлэгчид болон манай компанийн багийнханд ихээхэн өндөр ач холбогдолтой юм. Энэ бол гайхалтай амжилт! Миний бие Цогт Оршихуй компани болон Оюу Толгойн дэмжин ажилладаг бусад бүх бичил бизнес эрхлэгчдэд хамгийн өндөр амжилтыг хүсэн ерөөж байна. Бид улс орны бизнесийн хэтийн төлөвт томоохон өөрчлөлт оруулж байна. Цаашид Монголын ханган нийлүүлэгч нарт Рио Тинто-оор дамжуулан бизнесээ өргөжүүлэх өөр олон боломжууд гарна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Кеннекот уурхай нь өвлийн хувцас авах нэмэлт захиалгыг ирүүлээд байна. Энэхүү захиалгыг Өмнөговь аймгийн бичил бизнес эрхлэгч ханган нийлүүлэгч нар нийлүүлэх юм.

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол Улсын Засгийн Газар, Айвенхоу Майнз түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Айвенхоу Майнз, 34%-ийг Монгол Улсын Засгийн Газар тус тус эзэмшдэг.

Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.

Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.


Comments

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн