Ханбогдынхон ДОХ-ын эсрэг хамтдаа

Дэлгэрэнгүй мэдээллийг:
Ц.Ганзориг
Утас: 9908-5617

 

Өмнөговь аймгийн Ханбогд сумынхан ДОХ-той тэмцэх дэлхийн өдрийг тохиолдуулан сумын хүн эмнэлгээс гаргасан удирдамжийн дагуу олон арга хэмжээ зохион байгууллаа.

Хүн төрөлхтөнд нүүрлэсэн энэ аймшигт тахлын талаархи иргэд, ялангуяа өсвөр үе, залуучуудын мэдлэгийг дээшлүүлэх, түүний аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулжээ. Энэ үеэр ерөнхий боловсролын  сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдын дунд мэдлэг сорих АХА тэмцээн, зохион бичлэг, гар зургийн уралдаан зохиож, “ДОХ-ын эсрэг хамтдаа” уриан дор жагсчээ.

Уг жагсаалд тус сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Оюу Толгой компанийн ажилтнууд, сумын иргэд, сурагчдын төлөөлөл оролцсон байна. Жагсаалыг сумын телевизээр нэвтрүүлж, олны хүртээл болгосон байна.

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол Улсын Засгийн Газар, Айвенхоу Майнз түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Айвенхоу Майнз, 34%-ийг Монгол Улсын Засгийн Газар тус тус эзэмшдэг.

Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.

Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.


Comments

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн