Дэлгэрэнгүй мэдээллийг:
Ц.Ганзориг
Утас: 9908-5617
Баянмарз компани хөдөлмөр хамгааллын орчин үеийн жишиг загварт суралцаж байна
Монгол улс, Улаанбаатар (ot.mn) –Чойр хотод Оюу Толгой компанийн санхүүжилттэйгээр Уул уурхайн МСҮТ сургуулийн өргөтгөлийн барилгыг барьж буй гүйцэтгэгч компанид Баянмарз компанид Оюу Толгой компани болон Чойрын МСҮТ-ийн захирал талархал илэрхийллээ.
Энэ өргөтгөлийн барилга нь Оюу Толгой, Баян Марз компаниуд Улсын Мэргэжлийн Хяналтын Газрын зөвлөмжөөр хамтран хэрэгжүүлж буй хөдөлмөр хамгаалалын аюулгүй ажиллагааны үлгэр жишээ загвар болж байна.
Өнгөрөгч 10-р сард болсон өргөтгөлийн барилгын шав тавих ёслолын үеэр “Оюу Толгой төсөл бидний боломжийг нээн харуулсан” гэж хэмээн тэмдэглэж байсан тус сургуулийн захирал Г.Энхбат “Хөдөлмөр хамгааллын хамгийн шилдэг тэргүүний туршлагын лаборотори Чойр хотод бий болж байна” гэж ярив.
Баянмарз компанийн захирал С.Ганболд хэлэхдээ” Би янз бүрийн захиалагчтай олон төсөл дээр ажиллаж байсан. Гэхдээ Оюу Толгой шиг хүний эрүүл мэнд, хөдөлмөр хамгаалалын талаар онцгойлон анхааран ажилладаг байгууллагатай таарч байсангүй” гэж ярив.
Монгол улсын түүхэнд хамгийн том мэргэжлийн боловсрол, сургалтын хөтөлбөрийг 110 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Оюу Толгой компани хэрэгжүүлж байгаа бөгөөд Чойрын МСҮТ-ийн өргөтгөл барих, сайжруулах үйл ажиллагаа энэ хөрөнгө оруулалтын хүрээнд хийгдэж буй билээ.
Чойрын МСҮТ-ийн өргөтгөлийн барилга угсралтын ажлыг түр зогсоож хүйтний бэлтгэл ажил хийгдсэнбөгөөд одоо оюутнуудын дотуур байрны засварын ажил хийгдэж байна.
Барилгын өргөтгөл, засварын гүйцэтгэлийн ажлын чанарт бүгд сэтгэл хангалуун байгаа бөгөөд тус МСҮТ-ийн багш, оюутнууд энэ ажилд оролцож байгаа билээ. Өргөтгөл, засварын ажилд оролцож байгаа тус сургуулийн 23 оюутан, 4 багш Мэргэжлийн хяналтын газрын итгэмжлэгдсэн сургалтанд хамрагдсан байна.
Тус МСҮТ-ийн захирлын тушаалаар тус сургуулийн нэг оюутан Баянмарз компанид хөдөлмөр хамгаалалын дадлагажигч ажилтнаар ажиллаж байгаа билээ.
Оюу Толгой компанийн хөрөнгө оруулалтаар Чойрын МСҮТ-ийн сургуульд 10 анги танхим, спорт, соёлын танхимыг шинээр барьж, 150 ортой оюутны дотуур байрыг сайжруулан засварлаж байгаа билээ.
Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)
Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол Улсын Засгийн Газар, Айвенхоу Майнз түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Айвенхоу Майнз, 34%-ийг Монгол Улсын Засгийн Газар тус тус эзэмшдэг.
Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.
Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.
Хариулт үлдээнэ үү