Хэвлэлийн мэдээ: 2014 оны 2 дугаар улирлын тайлан

Монгол Улс, Улаанбаатар хот – Өнөөдөр, Оюу Толгой ХХК нь толгой компани болох Туркойз Хилл Ресурс компаниар дамжуулан 2014 оны 6 дугаар сарын 30-наар дуусгавар болсон 2014 оны 2 дугаар улирлын санхүүгийн тайланг  зарлалаа.

Оюу Толгой ХХК-ийн санхүү хариуцсан захирал Стив Дугган хэлэхдээ “Энэ улирлын тайлангийн дүн манай хамт олны ил уурхайгаа аюулгүй, тогтвортой, ашигтай, дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай бизнесийн байгууллага болгохын төлөө амжилттай ажиллаж байгааг харуулж байна” гэв.

Тайлангийн  онцлох хэсгээс дурдвал:

  • Ажилласан 200,000 цагт ногдох бүх осол гэмтлийн дундаж хувь 0.51 байсан бөгөөд 2014 оны эхний хагас жилд амь нас эрсдэхэд хүрсэн осол гараагүй.
  • Цэвэр орлого 436.0 сая ам.долларт хүрч 202,500 орчим тонн зэс-алтны баяжмал борлуулсан. Баяжмал дахь металлын агуулгыг  задалбал: ойролцоогоор 285.4 сая ам.долларын өртөг бүхий 51,600 тонн зэс, 145.2 сая ам.долларын өртөг бүхий 126,000 унци алт, 5.4 сая ам.долларын өртөг бүхий 309,000 унци мөнгө борлуулсан байна.
  • Борлуулалтын  тооцогдсон өртөг 379.1 сая ам.доллар болов.
  • Монголын улсын Засгийн газарт баяжмалын борлуулалтаас нөөц ашигласны төлбөр хэлбэрээр 23.5 сая ам.доллар төлөв.
  • Баяжмалын борлуулалт 2014 оны 1 улирлаас 320 хувиар өсч үйлдвэрлэлийн хэмжээг давсан тул нөөцлөгдсөн агуулахын хэмжээ энэ улиралд буурсан.
  • 2-р улирлын дүн, 2013 онд үйлдвэрлэл эхэлснээс хойшхи хамгийн сайн үзүүлэлттэй улирал болсон бөгөөд энэ улиралд нийт 36,200 тонн цэвэр зэс агуулсан 140,000 тонн зэс-алтны баяжмал үйлдвэрлэв.
  • Баяжмалын борлуулалт 2014 оны хоёрдугаар хагас жилийн түршид  идэвхтэй хэвээр байх бөгөөд 2014 оны эцэс хүртэл үйлдвэрлэлийн хэмжээг  давах төлөвтэй байна.
  • Борлуулалтын гэрээг 2014 оны үйлдвэрлэлийн хуваарийн 100 хувьд, 2015 оны үйлдвэрлэлийн хуваарийн 92 хувьд зурж баталсан бөгөөд найман жил хүртэлхи хугацааны баяжмал үйлдвэрлэлийн 84 хувьд мөн гэрээ байгуулсан билээ.
  • Ил уурхайн олборлолт 2014 оны хоёрдугаар хагас жилд өндөр агуулгын хэсэг рүү шилжих тул хүдрийн агуулга нэмэгдэх төлөвтэй байна.
  • 2014 оны Оюу Толгойн нийт үйлдвэрлэлийн төлөв 135,000-160,000 тонн зэс, 600,000-700,000 унци алт хэвээр байна.
Үйлдвэрлэлийн үзүүлэлт 2014 оны 2-р улирал 2014 онд
Боловсруулсан хүдэр (‘000 тонноор) 7,778 13,338
Бутлагч руу орох хүдрийн дундаж агуулга (хүдрийн агуулга)    
Зэс(%) 0.53 0.52
Алт (г/т) 0.60 0.55
Мөнгө (г/т) 1.57 1.55
Үйлдвэрлэсэн зэсийн баяжмал (‘000 тонноор) 140.0 242.9
Баяжмалын дундаж агуулга (% Зэс) 25.8 25.3
Нийт үйлдвэрлэсэн металлууд    
Баяжмал дахь зэс (‘000 тонноор) 36.2 61.5
Баяжмал дахь алт (‘000 унциар) 113 179
Баяжмал дахь мөнгө (‘000 унциар) 229 391
Борлуулсан баяжмал дахь металлууд    
Баяжмал дахь зэс (‘000 тонноор) 51.6 64.7
Баяжмал дахь алт (‘000 унциар) 126 154
Баяжмал дахь мөнгө (‘000 унциар) 309 387

Туркойз Хилл Ресурс компанийн санхүүгийн тайлангийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг http://www.turquoisehill.com цахим хуудсаас авна уу

 

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой бол Монгол улсын хамгийн том зэс, алтны уул уурхайн компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, Туркойз Хилл Ресурс компани болон Рио Тинто компанийн хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг Оюу Толгой компани 2012 оны 12 дугаар сард Баяжуулах үйлдвэрээ нээж, 2013 оны 7 дугаар сард зэсийн баяжмалаа экспортод гаргасан юм. Монголын түүхэнд өмнө нь байгаагүй томоохон хэмжээний хөрөнгө оруулалттай Оюу Толгой нь Монгол улсын эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь юм. Оюу Толгойн менежментийг гүйцэтгэгч Рио Тинто компани Оюу Толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүний туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулалт хийж байна.

Оюу Толгой Монгол улсын хэмжээнд мэргэжлийн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж, бүс нутгийн дэд бүтцийг хөгжүүлж байгаа бөгөөд нийт ажиллах хүчний 90 гаруй хувийг Монгол иргэдээр бүрдүүлж, Монголын ханган нийлүүлэгчдийг хөгжүүлэх, бааз суурийг нь бэхжүүлэх эрмэлзэл дүүрэн байна. Эдгээр хөтөлбөрүүд нь эдийн засгийн өсөлт, үр ашгийг үе үеийнхэн хүртэх хүчин зүйл юм. Оюу Толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчоо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө тууштай ажиллаж байна.

Оюу Толгойн Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.