“Цөлжилт ба хариуцлагатай уул уурхай” нийтлэлийн уралдааны удирдамж

Цөлжилттэй тэмцэх дэлхийн өдрийг энэ жил “Газар дэлхий бол хойч үеийнхний өмч” уриан дор тэмдэглэх гэж байна. Оюу Толгой компани энэхүү өдрийн хүрээнд цөлжилт, бэлчээрийн менежмент, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр суралцдаг оюутнууд, судалгаа шинжилгээ хийдэг эрдэмтэн судлаачид, мөн цөлжилтийг бууруулах бодлого, менежментийн баялаг санал, санаачилга өвөртлөн явдаг хэн бүхнийг “ЦӨЛЖИЛТ БА ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙ” сэдэвт нийтлэлийн уралдаанд оролцохыг урьж байна.

Уралдааны зорилго: Цөлжилттэй тэмцэх үйл ажиллагаанд хүн бүрийн ухамсар, оролцоог нэмэгдүүлэх.

Уралдаанд ирүүлэх бүтээлд тавих шаардлага:

  • Бичвэрийн хэмжээ: 2,000-3,000 үгэнд багтаасан байх
  • Агуулга: Цөлжилт, түүнтэй тэмцэх сэдэв маш өргөн хүрээтэй учраас уралдаанд ирүүлэх нийтлэлийн агуулга дараах хүрээг хамарсан байна. Үүнд:

    • Говийн бүсэд уул уурхайн үйл ажиллагааг явуулахдаа цөлжилтөөс сэргийлэх, цөлжилтийг даамжруулахгүйн тулд бодлого, менежментийн ямар арга хэмжээнүүдийг хэрхэн хэрэгжүүлэх вэ?
    • Уурхайн талбарт ажиллаж байгаа хүн бүр цөлжилтийн эсрэг хэрхэн хувь нэмрээ оруулах вэ?
    • Нутгийн иргэд, айл өрх, засаг захиргаа цөлжилтийн эсрэг юу хийх бололцоотой вэ?
    • Цөлжилтөөс сэргийлэх, цөлжилтийг бууруулах талаар уул уурхайн компаниудад тавигддаг Монгол улсын хууль, тогтоомжуудын үр дүнтэй байдал, хэрэгжилтийн талаар таны үнэлэлт дүгнэлт, сайжруулах саналууд
  • Tехникийн шаардлага: А4 бичгийн цаасан дээр 1.15 мөр хоорондын зайтай Times New Roman фонтын 11 шрифтээр бичсэн байх

Шалгаруулалт:

Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг Оюу Толгой компанийн Байгаль орчны хэлтсийн мэргэжилтнүүд шүүж, цөлжилтийн эсрэг уул уурхайн компаниудаас хэрэгжүүлэх шаардлагатай шилдэг санаа, санаачилгуудыг түлхүү дэвшүүлсэн бүтээлүүдийг шалгаруулж, урамшуулна.

Шагналын сан:

  • 1-р байр, нэг: Өргөмжлөл, 1,500,000 төгрөг, дурсгалын зүйл
  • 2-р байр, нэг: Өргөмжлөл, 1,000,000 төгрөг, дурсгалын зүйл
  • 3-р байр, нэг: Өргөмжлөл, 500,000 төгрөг, дурсгалын зүйл

Уралдааны дүнг Цөлжилттэй тэмцэх дэлхийн өдөр 2014 оны зургадугаар сарын 17-ны өдөр зарлаж, шагналыг гардуулна.

Бүтээлийг хүлээн авах хугацаа:

2014 оны5 сарын 28-ны дотор бүтээлийг хүлээн авна.

Бүтээлийг дараах хаягаар хүлээн авна:

Оюу Толгой ХХК-ийн ресепшн
Моннис Цамхаг, 1-р давхар
Чингисийн өргөн чөлөө-15
Улаанбаатар-14240
Цахим шуудан: TsetsegsurenL@ot.mn